Sandra Bullock-ийн нөхөр салахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Sandra Bullock-ийн нөхөр салахыг хүсэхгүй байна

Холливуудын хамгийн том сенсаац Sandra Bullock-ийн гэрлэлт хэрхэн шийдэгдэх асуудал болоод байна. Sandra Bullock Оскарын эмэгтэй гол дүрийн шагнал авсны дараахан түүний нөхөр Jesse James-тэй янаг амрагийн холбоотой тухайгаа дэлгэсэн Michelle “Bombshell” McGee-гийн ярилцлага нийтлэгдэж, тэдний гэр бүлийн амьдрал ганхаж эхэлсэн билээ. “Шагнал гардуулах ёслолыг надтай хамт үзэж байсан” гэж ярилцлагадаа хэлсэн нь Sandra-гийн хувьд илт доромжлол гэж тэр үзэж байгаа бөгөөд зургаан настай охиныхоо хамт Калифорнийн эрэг дэх байшингаасаа явсан байна.
Харин түүний нөхөр Jesse James гэр бүлийнхээ амьдралыг авч үлдэхийн тулд шантралгүй тэмцэж байгаа бөгөөд Bullock түүнийг уучилна гэдэгт итгэж байгаа гэнэ.
“Бүх л хүмүүс аз жаргалтай, гэр бүлтэйгээ амьдрахыг хүсдэг, тэр ч мөн адил шүү дээ. Тэр, түүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох гэрлэлтээ, бүхнээс илүү хайрладаг хайртай эхнэрээ авч үлдэхийг маш их хүсч байгаа. Мөн эхнэрээ хуурснаас хойш сар гаруйн хугацаанд тэр байж чадах хамгийн сайнаараа байхыг хичээж байгаа” гэж түүний өмгөөлөгч Joe Yanny хэлжээ.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж