Цаазын ялыг сэргээх нь зөв үү? | News.MN

Цаазын ялыг сэргээх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

VS

Цаазын ялыг сэргээх нь зөв үү?

Цаазын ялыг сэргээх нь зөв үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлыг судлуулахаар ажлын хэсэг байгуулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.

Монгол Улс цаазаас татгалзаад таван жил болж буй. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм. 

“VS” булангийн энэ долоо хоногийн дугаарт Цаазын ялыг сэргээх нь зөв үү? сэдвийг хөндөж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын байр суурийг онцоллоо.

О.Баасанхүү

Д.Цогтбаатар

Ц.Оюунгэрэл

Хуулийг хүнд зориулж баталдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хоморголон устгах аюултай үйлдлүүд хүний ухамсар ёс зүйд нийцэх ажил биш.

Цаазаар авах ялыг яагаад эсэргүүцдэг вэ гэхээр гурван үндсэн шалтгаан байдаг. Нэг дэх нь, хүн хүнээ хороож байгаа юм гэж үздэг. Хоёрт, хэлмэгдүүлчих вий. Гуравт, орчин цагт цаазаар авахаас өөр янз бүрийн арга байж болно гэдэг. Гэтэл Монголд өнөөдөр амьтнаас ч дор авирлаж байгаа хүн олон боллоо. Үр хүүхдээ бузарладаг ямар амьтан байна, байхгүй. АНУ хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг орон. Гэсэн ч цаазын ялтай. Цаазаар авах ялыг нэн тэргүүнд гүйцэтгэдэггүй, 5, 10 жилээр ялыг нь хойшлуулдаг. Зан суртахуун нь засарвал цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгож, сольдог. Эмзэглүүлмээр аймаар хэрэг болж байна, ийм байхад хүний эрх гэж ярихаа болих хэрэгтэй. Цаазаар авах ял огт байхгүй байна гэдэг утгагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр тийм хүмүүсийг тэжээгээд байх нь зөв юм уу. Тийм учраас би цаазын ялыг сэргээх ёстой, гүйцэтгэлийг нь хойшлуулах ёстой гэж үзэж байгаа. Цаазын ялыг солих нөхцөлүүдийг зааж өгөх ёстой. Цаазын ялыг халчихсан гэсэн маягтай явах юм бол өнөөдөр чамайг алахад хуульгүй гэдэг дүрмээр л ажиллана.

Эх сурвалж: News.mn

Хуулийн маш нарийн асуудал. Цаазаар авах ялыг сэргээх гэж халаагүй. Нэгэнт халсан бол энийг арав дахин бодож байж шийдлийг гаргах ёстой.

Гэмт хэргийн нөхцөл байдал, цаазын ял гэмт хэргийг бууруулахад бодитой ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт тооцоо хийж байж, энэ шийдвэрийг гаргах ёстой. Миний бодол чухал биш. Ямар ч хувь хүний бодол чухал биш. Баримт судалгаа л чухал.

Цаазын ялыг сэргээхгүйгээр гэмт хэрэг буурахааргүй байна гэвэл асуудал өөрөөр тавигдах ёстой. Асуудлаа шийдэх талдаа л шийдвэрээ гаргана. Хэрэв цаазын ялыг сэргээлээ ч гэмт хэргийг бууруулахад нөлөөлөхөөргүй байгаа бол саяхан халчихаад буцаагаад сэргээх гэж яаравчлан шийдэх асуудал биш. Ийм асуудлыг хэн нэгний бодол санаагаар шийдэх ёсгүй. Судал, дүгнэ, үр дүн гаргах шийдвэрийг л гарах ёстой.

Олон улсад бол цаазын ялд баримтлах зарчим янз бүр. Хөгжил нь дээшлэх тусмаа цаазын ялаас ихэнх орнууд татгалздаг. Зарим улс орнууд өндөр хөгжилтэй ч гэсэн цаазын ялтай яваад байдаг. Бодит нөхцөл байдал, өгөгдөхүүнүүдээ харж шийдэх асуудал. Олон улсад нэгдсэн жишиг байхгүй.

Ерөнхий хандлага бол хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулж байгаа бол хүмүүнлэг талдаа сэтгэлгээ явах ёстой. Цаанаас гарч байгаа судалгаа бидний хүсэл эрмэлзлийг давахуйц байгаа бол төр хатуу шийдвэрээ гаргахаас аргагүй.

Эх сурвалж: News.mn

Дэлхийн нийтийн хандлагаас харахад дэлхийн 190 орчим улсаас 105 нь цаазын ялгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Гэмт хэрэг хийсэн тухайн этгээд ял шийтгэлээ мэдээж хүртэх ёстой. Гэхдээ цаазын ялын нэг дутагдал нь гэмгүй хүнийг цаазлах тохиолдол гардаг. Хэрэв дараа нь хэрэг хийгээгүй нь тогтоогдлоо гэхэд цагаатгах ямар ч боломжгүй.

Жигшүүрт гэмт хэргүүдийн статистикт тоо баримтыг үзэхэд цаазын ялтай оронд жигшүүрт гэмт хэрэг илүү гарсан байдаг. Эндээс харахад, цаазын ялтай болсноор жигшүүрт гэмт хэрэг буурна гэж хэлэх баталгаагүй байгаа. Хамгийн гол нь цаазын ялтай боллоо гэхэд хүн хэлмэгдүүлэхгүй байж чадах уу, шударга шүүж чадах уу гэдэг нь чухал асуудал.

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-17 27.123.214.122

Тэртээ тэргүй хүчирхийлэгчид нь илэрхий болдог л гэсэн бна билээ тийм байхад тэднийг цаазлахад юу нь буруу байгаан үнэхээр хэмлмэгдүүлчих вий гэхээс санаа зовж байгаа бол мөрдөх ажиллагаагаа сайн явуулахад л болоо юм бишүү, цаазаар авах ялыг дэмжиж байна

Avatar

Зочин 2017-10-17 150.129.143.191

ЭНЭ АВГАЙ АМЕРИКИЙН ХУУЛИЙГ МЭДЭХГҮЙ БОЛООД ИНГЭЖ ШАААГААД БАЙНА УУ ГҮЙ ЮУ

Avatar

Зочин 2017-10-17 202.9.42.202

Цаазын ялыг сэргээх нь зөв. Баасанхүүгийн хэлсэнтэй санал нэг бн. Алуурчид яргачдыг насаар нь хооллож хорьж бдаг илүүдээ гарсан мөнгө алга энэ улсад чинь. Тэднийг тарчлааж байгаал [Хориотой Үг] хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-17 43.242.243.150

Ухралт хэрэггүй ээ.

Avatar

Зочин 2017-10-17 202.9.43.67

олны анхаарлыг өөр зүгт хандуулах буруу технологи яваад баина ЯС ЮМАНДАА ТЭР 5 НАСТАИ ЯДУУ ОХИН ЧИНЬ ХҮЧИНДҮҮЛЭЭГҮИ ЮМ БИШҮҮ харин нийгмийн ядуурал ГАЖИГ тогтолцооны толь болон гарч ирсэн баина. САВСАГ ХӨӨРҮҮ БАЯРЦОГТ ЦАГДААТАИ БУРУУ ХАРЬЦСАНИЙГ шүүх нь оилгомжтои өөр зүгт хандуулж баигаа арга барил нь аимшигтаи.: одоо ч бүр муухаи юмандп дөжрүүллэх технологи баинга л явагдаад баихийм ПИАРЧИДАА ӨӨРСДӨӨ ТЭР МЭХЭНДЭЭ УНАВЗАИ уянга ЗИ –н ярианы бичлэг тавигдсан баина лээ шүү?

Avatar

Зочин 2017-10-17 202.131.242.254

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг саяхан гарсан. Цаазын ялыг сэргээх асуудал, хүүхэд хүчирхийллийн асуудал 2 чинь тусдаа асуудлууд. Хүүхэд хүчирхийллийн асуудлыг бууруулья гэвэл гэр бүл салалтыг багасгах, эцэг эхийг архины хамаарлаас гаргах, ядуурлаас гаргах, сэтгэхүйн гажигтай хүнийг илрүүлэх, тусгаарлах, засаж хөнгөлөх зэрэг асуудлуудыг ярих ёстой. Нэг асуудал үүсмэгц өөр сэдэв рүү сошлоор ханарч намирч болохгүй. Цаазын ялыг сэргээлээ гэхэд хамгийн түрүүнд С.Зоригийг алсан гэх Содномдаржаа, Чимгээ хоёр цаазлуулна. Хэргийг илчилсэн Амгаланбаатар насанд хүрээгүй байсан гэдгээр үлдэнэ. Гэтэл энэ хэрэг маш их эргэлзээтэй. Алаад бай алаад бай гэсэн хэт муухай туйлширсан сошл намираагаа больцгооё. Үүнийг хөөрөгдөж, олны анхаарлыг өөр тийш нь намируулж байгаа сэтгүүлчид, ТВ-үүд ч гэсэн больмоор. Одоо олны анхаарал ямар засаг бүрдэж байна, зөв үү буруу юу гэдэгт төвлөрөх ёстой.

Avatar

anuch 2017-10-17 103.9.90.232

ANU-yn turshlagaar tsahilgaan sandal deer suulgaj tsaatsalah heregtei . Helee tas hazaad, 2 nud ni bultreed, utgun, shingen ni asgaraad uhsen baidag yum bn lee. Nyalh amitadyg tegsnees iluu ailgaj, huchirhiilj zovooson baigaa…

Avatar

Зочин 2017-10-17 124.158.79.169

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ МАШ ЗӨВ !!!

Avatar

Зочин 2017-10-17 202.21.118.90

Алуурчид, хүчингийхнээр дахин гэмт хэрэг үйлдүүлдгийг зогсоох ганц арга нь цаазаар авах. Алуурчидыг өмөөрч байгаа хүмүүс бол Монголчуудыг цөөрүүлэх зорилготой дайснууд шүү. Жирийн иргэд амгалан тайван амьдармаар байна.

Avatar

Зочин 2017-10-17 43.228.131.99

Цаазын ялын хүрээг өргөжүүлж улсын хөрөнгийг хууль бусаар шамшигдуулсан албан тушаалтнуудыг хамруулах хэрэгтэй.

Avatar

зочин 2017-10-17 183.177.98.82

Хүн алсан хүнд яагаад цаазын ял өгч болохгүй гэж новшнуудаа

Avatar

Зочин 2017-10-17 203.91.118.254

нийгэм ийм байдалд оруулж байгаа эхлээд хүн бүрийг ажилтай орлогтой болго. шалтгаан ньг нь арилгахгүй бол цаазлаад нэмэргүй

Avatar

Зочин 2017-10-17 202.9.43.67

цаазын ялтаи баисан бол ЗОРИГЫН ХЭРГИЙН БУРУУТНУУД ӨДИЙД ЧАД БОЛЧИХ БАИСАН гэтэл гүтгүүлээд дарамт д орсон тул хилс хэрэг хүлээчихсэн баисан бол яаноо ҮЛГЭР ДОМОГТ Л дарамт ЭРҮҮГ даагаад баидгаас биш ХҮН ГЭЭ Ч АМИТАН ямарч тулгасан ялыг хүлээдэг хүлээлгэдэг АРГА БАИДАГ ЮМ ГЭСЭЭН хүн нь баивал хэрэг нь олдоно гэдэг дэмий нэг үг биш ПРАКТИКААР БАТЛАГДСАН ҮНЭН ШҮҮ.

Avatar

Зочин 2017-10-17 202.179.18.49

Уул нь бол онц жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг устгаж байх нь зөв. Гэтэл манай шүүх, хуулийнхны байж байгаа царайг харцгаа л даа, та нар!!! Саяхан гэхэд л С.Зоригийн хэргийн шүүх хурал гэж ший жүжиг шиг юм болоо биз дээ??? Энэ янзаар бол манайхан гэмгүй хүнийг буудчих нь энүүхэнд байна шүү!!! Өөрийнх нь хүүг, дүүг, ахыг хилсээр буудчихвал л хүн сая нэг юм ухаардаг золиг л доо!!!!!!

Avatar

Зочин 2017-10-17 66.181.166.72

sudalgaanaas xarxad USA-d 5 xvn tutmiin neg n xils xergeer tsaazluulsan baidag vxsen xvn vg xeldeggvi

Avatar

Зочин 2017-10-17

Угаасаа л насаар нь хорих ял гэж байдаг биз дээ. Тэгээд л болоо шүү дээ

Avatar

Зочин 2017-10-17 202.179.27.36

Энэ тагнуулч авгайн монголыг монголоор нь устгуулах бодлого нь харагдаж байна.

Avatar

Зочин 2017-10-17 202.9.41.182

Чи сэтгэцийн эмнэлэгт үзүүл

Avatar

иргэн 2017-10-17 27.123.212.143

Америк өвөө нарын өвөр дамжсан МОНГОЛчавганц
нар , Хятар түрийвч тэмтэрсэн монгол баячуудад хэзээ чиг итгэж
болохгүй . Улс хоосорч ,Үндэстэн мөхөж Пуэрто Рико шиг болж ОО -н цаас нүүр рүүгээ шидүүлж амьдрах болно шүү

Avatar

Oilgoldoo 2017-10-17 66.181.178.216

Tsaazaar av geed bh yum arail buduuleg naas.tsaazaar avaad ehluul humuus gerch uldeehgui mash olon jishee baigaa!Bas negent hun alsan hun shiidsen baidag bur aimshigtai yum hiine uheh ni unen geed l dairna.Mun ar geriihan ni heregteng haitsailna avch yvaad buudchina geed.Hamgiin hetsuu heseg ni uls turiin helmegduulelt buudaal yvchina shde

Avatar

Зочин 2017-10-17 66.181.166.72

zvgeer tsaaz ***h shulah talaar l yarih yum. vldej bgaa ireedvin eejvvded anxaarch bgaa xvmvvs er n bn uu mongoloor dvvren alaad uguuch alaad uguuch gej orilson xvmvvs baih yum! xizeec ch tsaaztai sanal niilexgvi oooorkuuudaa

Avatar

Зочин 2017-10-17 183.81.171.150

дүүжлээд цаазлаад бай, чи б***а хамт тамын тогоонд чанагдаж байж ллртаад байгаарай. Доошил б***а минь

Avatar

Haha 2017-10-17 66.181.178.216

Tsaaziin yltai bolmoor bval hytadad irgen or tend tsaaztai

Avatar

Зочин 2017-10-17 183.81.171.150

чи юундаа шээгээд байгаа юм бэ? Улаан махны хэрэгтэй биздака. Үхсэн ч тэндхийн иргэн болохгүй

Avatar

Sheesen yum alga 2017-10-17 66.181.178.216

Hun alj bolku gedgiig hun alj uzuulne geed dairaad bh yum.chinii yaria etr bol ugaasaa punker boltson bodol ni b*** shige boltson

Avatar

Зочин 2017-10-17 66.181.166.72

iim yos zvigvi l oorkuud xvchin xiideg

Avatar

Зочин 2017-10-17 183.81.171.150

Ок хоёулаа халъя хамаа, нэгдүгээрт манийгаа тэгж бодож байвал буруу бодож байна хөгшөөн. Хоёрдугаарт миний [Хориотой Үг] энд хамаагүй. Гуравдугаарт нийгэмд айдас төрүүлж байж, ингэж луйварчин, хүчингийн хэрэгтнүүд, авилгачид цөөрнө. Цаазын ялыг бүр талбай дээр үзүүлж, шууд цацах хэрэгтэй. Тэгж байж л хүмүүсийн бодол зөв гольдиролдоо орно л доо. Атгах гар байх л хэрэгтэй. Гэхдээ миний бодол. Хүн болгонд таалагдах албагүй. Уучлаарай…

Avatar

Итгэл үнэмшил 2017-10-17 119.40.98.10

Цаазын ялыг сэргээж хэзээ ч болохгүй ээ цөөхөн Монголчуудаа…
Цаазлахыг хүсэгч та хүчтэний хажууд хүчгүй нь бурууддаг үед байгаагаа өглөө бүр санаж бай…
Бүүр ойлгохгүй бол чамд өгөх зөвлөлгөө байна … чи битгий х у ц а а . . .

Avatar

Зочин 2017-10-17 183.81.171.150

гуцна биз

Avatar

зочин 2017-10-17

ялын дээд хэмжээг нэмэх хэрэгтэй бүх насаар нь хорих нь амьдын там гэсэн үг биз дээ.цаазын ял хэрэггүй

Avatar

зочин 2017-10-17 124.158.124.237

Баасанхүүгийн яриа,бодол нь маш зөв гэж бодож байна,гүйцэтгэлийг нь хойшлуулах гэдэг,

Avatar

зочи 2017-10-17 202.70.40.154

Юуны өмнө энэ нь а******н этгээд, хохирогч эсвэл түүний ар гэрийн асуудал. Энгийнээр хэлбэл төр хохирогчийн өмнөөс гэмтэнд хариуцлага тооцож, өшийг тогтсон хууль дүрмийн дагуу авч өгч байгаа хэрэг. Тэхээр хохирогчийн сэтгэл санааны асуудлыг чухлаар авч үзэх шаардлагатай. Ер нь ажиглаад байхад энд тэндхийн конвенц, хүний эрх яриад зөвхөн хэрэгтэн, төр хоорондын асуудал мэтээр ярих гээд байна.

Avatar

зочин 2017-10-17 66.181.160.29

Манай ерөнхийлөгч аливааг муу зүгрүү нь эргүүлэх дуртай юмаа даа , янз нь

Avatar

Zochi 2017-10-17 202.70.40.154

Цогтбаатар, Оюунгэрэл хоёрын ярьж байгааг даа. Чааваас гэж, худлаа олон улсын конвенци ярихаас хэтрэхгүй

Avatar

Зочин 2017-10-17 124.158.79.169

ЦААЗЫН ЯЛ БАЙХ НЬ ЗӨВ.

Avatar

Zuv etr 2017-10-17 66.181.178.216

Cham shig hachin hulduu mah chamaig nom unshaasai

Avatar

Зочин 2017-10-17 66.181.178.79

100 жилээр хорих дээо бхоо

Avatar

Зочин 2017-10-17

Цаазын ялыг оноодог байх нь зөв. Харин гүйцэтгэлийг хийхгүй байж болох юм.

Avatar

Зочин 2017-10-17

Зөв. Зовлонгийн түргэн гэдэг биз дээ. Хүнийг бүх насаар нь хорих бол бөөн зардал гаргасан жинхэнэ тамлалт. Тэгэж байхаар …

Avatar

зочин 2017-10-17

Цаазын ял ярихад хүний эрх заавал яригддаг. Конвенц нтр гэж ч ярьдаг. Бас хүнийг хэлмэгдүүлэх вий ч гэж ярьж байна. Тэгвэл жигшүүртэй тэр дотроо эх орноосоо урвасан, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн, бага насны охидыг хэрцгийгээр хүчиндэж цааш нь харуулсан нь нотлогдсон бол татвар төлөгчдийн ядарч олсон мөнгөөр тэднийг тэжээх үү? Энэ ариун явдал уу?

Avatar

Haha 2017-10-17 66.181.178.216

Mongoliin shorongoos 25 jil bolood garsan hun tsuuhun yalanguya hertsgii hereg hiisen bol tender shingedeg tiimees tsaazlah hereg bhgui.

Avatar

Зочин 2017-10-17

цаазын ял гүйцэтгэгч хийдэг хүнийг бас бодох хэрэгтэй.Ийм хүн байхгүй байвал дээр.энэ хүний сэтгэл зүй ямар байх вэ.төрийн нэрийн өмнөөс ч гэсэн хүн цаазалах амаргүй л байх

Avatar

Зочин 2017-10-17 103.14.36.18

Цаазаар авах ялыг сэргээснээр хүнд гэмт хэргийн тоо буурна гэж бодохгүй байна. Харин ийм хэрэг хийсэн хүмүүсийг олон нийтийн өмнө гаргаж жигшээх байдлаар яллах нь зүйтэй санагдана. Ингэвээс бусад хүмүүс ийм ичгэвтэр байдалд орохгүйн тулд ухамсар сууна.

Avatar

Зочин 2017-10-17 103.229.123.121

ЯГ ОДООНЫ МӨРДӨХ ШҮҮХ ХЯНАЛТЫН ХУУЛИАР ПРОЦЕССОР БОЛ ХЭЛМЭГДЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ . ЦААЗГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЧАМАЙГ [Хориотой Үг] ХУУЛЬГҮЙ ГЭЖ ҮНЭН БОЛЧИХООД БАЙНА , ОХИНОО УУЛЗУУЛСАНГҮЙ ГЭЭД НЭГ ГЭРИЙН ГУРВАН ХҮНИЙГ АЛЧИХААД НЭГ САВАН ДОТОР ХООЛ ИДЭЭД ХЭВТЭЖ БАЙЖ БОЛОХГҮЙ

Avatar

Ganaa 2017-10-17 27.123.214.2

Нийгмээ цэвэрлэж байх нь зөв. Тэгэхгүй бол өөрсдөө гаж донтонгуудын гарт сүйрнэ.

Avatar

Зочин 2017-10-17 150.129.140.180

Цаазын ялтай байх нь зүйтэй. Ц.Оюунгэрэл тэнэг тэнэг юм яриад хэрэггүй. Тэнэг хүүхэн

Avatar

Зочин 2017-10-17 66.181.160.29

Нэг үхлийгг хоёр болгож үржүүлэх ямар хэрэг байнаа Тэр тусмаа ТӨР нь Тэгээд ч бид цөөхүүлээ шдээ
Хэцүү цаг үе ирвэл ганц хүнч ганцдахгүй хэрэг болндоо

Avatar

ШОВИНИСТ ОРОС МАЯГИЙН ОРИЛОО ШОУ ХЭРЭГГҮЙ. 2017-10-17 202.179.25.171

МОНГОЛ БИЕ ДААСАН УЛС. НАЦИСТ ЖЕНКОГИЙН БОДДОГ ШИГ АЗИЙГ ДООРД ҮЗЭЖ АФРИКИЙГ ДЭЭДЭЛДЭГ ШОВИНИСТ ОРОСЫН ХӨЛӨӨ АРЧДАГ ЧУКОТКА БУРИАД ЯКУТ БИШ.МОНГОЛД НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР АВСАН ҮҮРГҮҮД ГЭЖ БАС БАЙДАГ ЮМ! ЭНЭ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ БҮРЭН ДУНД Ч БОЛОВСРОЛГҮЙ,ХУЖААНУУДЫГ АЛЦГААЯ,АМЕРИКИЙН ДЭЭРЭМЧДИЙГ ЯЛЦГААЯ ГЭЖ МОНГОЛЧУУДЫГ УРИАЛЖ ТУРХИРЧ ИРСЭН НАЦИСТ КСЕНОФОБ КИНОНЫ а******н ДУУРИАЖ ДАЛДАГАНАДАГ БАЦААН ШИЙДДЭГГҮЙ ЮМ!

Avatar

Х.Баавгай 2017-10-17 202.131.235.214

Цаазлах нь гол биш. Өөр сайн арга замыг олох нь чухал. Гаж донтой эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг химийн аргаар дарамтлах аргачлалыг 1950-иад оны үед боловсруулжээ. Одоо энэ аргыг АНУ, Их Британи, Франц, Герман, Бельги, Швед, Польш, Дани, Өмнөд Солонгос, Киркиз, Молдав зэрэг оронд хэрэглэдэг аж. Казахстан улс 2018 оны 1 сарын 1-нээс педофил буюу насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох донтой хүмүүсийг химийн аргаар албадан хөнгөлж агтлах хуулийг хэрэгжүүлж эхлэх юм байна.Манайх энэ хуулийг судалж хэрэгжүүлээч Ерөнхийлөгч өө.

Avatar

Их мэдэгч 2017-10-17 150.129.141.131

Баасанхүү гишүүний саналыг 100% хоёр гараа өргөж дэмжиж байна
АНУ цаазын ялтай тэгэхээр хүмүүнлэг нийгэм байгуулаагүй хэрэг биш биздээ.
Тийм учраас дээд тал нь 5 жилийн дараа гэдэг хугацааны хувьд ч боломжийн санагдаж байна.
Энэ хугацаанд асуудал гарвал ялыг хөнгөлөх эсвэл гарцаагүй баталгаатай гэж үзвэл
цаазын ялыг гүйцэтгэх хэрэгтэй.
Гэх мэт хүн хэлмэгдүүлэхгүй байх нөхцлийг л хангах ёстой.
Түүнээс хэрэг нь 100% батлагдсан, үйлдэл дээрээ баригдсан адгууснуудыг
тэжээгээд байх шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2017-10-17 103.57.92.90

Манайх шиг улсад өнөөгийн нөхцөлд цаазын ял байх гарцаагүй шаардлагатай. Онц хүнд гэмт хэргүүд, эх орноо худалдах үйлдэл, хээл хахууль хэрээс хэтэрлээ. Судалгааны дүн харуулна.

Avatar

ИРГЭН 2017-10-17 202.70.34.70

ИХ УТГАГҮЙ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ АА. ГЭМГҮЙ ХҮН ЦААЗЛУУЧИХНА ГЭЖ. ЦАГДАА ШҮҮХ ЧИНЬ ЗҮГЭЭР ХҮНИЙГ БАРИАД ЦААЗЛААД БАЙХ ТИЙМ ТЭНЭГ БАЙГУУЛЛАГА ЮМ УУ. БОЛГООМЖЛОНО ГЭХЭД АРАЙ Л ЮМ БИШ ҮҮ?

Avatar

зочин 2017-10-17 66.181.160.29

40 000 -ийг нухаа биздээ Чи азаар хожуу төрсөн байх л даа

Avatar

99к 2017-10-17 202.55.191.42

Чиний өрсөлдөгч баг зүүж хүүхэд хүчиндээд дараа нь тэр багаа танай гэрт нуучихад л чи цаазлуулах нь байна шдэ. Хор найруулж сурсан гарууд бол өөр олон зохиомол баримт бүрдүүлчинэ дэ

Avatar

Зочин 2017-10-17 66.181.166.72

nii nuugvi xelxed erx medeltnvvdiin maxnii mashin ajillaj exlene gesen vg ted nart mungu erx medel bxad chamaig tsaazaar awaachixad alga urwuulaxtai l adilxan shvv sn bodood vzeerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж