Ц.Нямдорж: Хуулийн салбарын завхралаас ажлаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Хуулийн салбарын завхралаас ажлаа эхэлнэ

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос жил бүр оны шилдгүүдээ нэрлэж, шагнадаг уламжлалын дагуу Монгол Улсын 2012 оны шилдэг оюутан тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг орон нутгийн сургуулийг тодруулсан байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Хууль зүйн  сайдад нэр дэвшигчээс Ц.Нямдоржоос асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга  С.Эрдэнэ олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал болон 60 тэрбум, оффшор, тагнаж, чагнасан эсэх асуудал, С.Зориг агсны хэрэг гээд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн олон асуудалд ямар бодлого баримталж,  хэрхэн ажиллах талаарасуусан юм. Нэр дэвшигч Ц.Нямдорж “Би энэ хуулийн байгууллагад С.Зориг агсны хэргийн талаар олон жил хэлж, ярьж байгаа. С.Зориг агсны хэргийн талаар би сүүлийн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагынхныг алдаа гаргасан байж магадгүй шүү гэж хэлж байсан. Жишээлбэл, С.Зоригийн эхнэр Булганыг жил гаруй хугацаанд хорьж, тэр хүнийг өнөөдөр гэрч ч биш, хохирогч ч биш болгосон. Гэсэн хэрнээ Булганы ам зургаар гэмт этгээдүүдийг хайсаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг томилогдсоных нь дараа би орж уулзаж байсан. Тэгэхэд энэ асуудалд анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэлж байсан. С.Зоригийн хэргийн нууцад хамааралтай материалуудыг ил болгох асуудлыг  ил болгох талаар шаардаж ажиллана” гэлээ.

Мөн хар тамхины хэрэг, хүчирхийлэл зэрэгтэй холбоотой асуудлуудын талаар  ‘Одоогоор албан тушаалд очоогүй учраас тодорхой мэдээлэл хийх боломжгүй байна. Ер нь  энэ хуулийн салбарт завхрал маш их явагдсан. Тиймээс ажлаа энэ хуулийн завхралаас эхэлнэ гэж бодож байна. Түүнээс гадна 60 тэрбум болон оффшор бүстэй холбоотой энэ асуудлуудад үнэн, худал эсэхийг нь нэг талд гаргах шаардлагатай байгаа. Нийгэмд эдгээр асуудал үнэн эсэх нь мэдэгдэхгүй явсаар өдийг хүрлээ. Нийгэмд эцэслэн үгээ хэлэх ёстой. АТГ ажлаа хийхэд цагдаагийн байгууллага оролцох шаардлагатай бол бололцоог нь хангаж өгнө. Одоогийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор байгаа цагт юм хэцүү шүү. Муухай муухай хуйвалдаан явагдаж байж энэ хэргийг таслуулсан. Энэ замбараагүй явдлыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. Чадал хүрэхгүй байж болно. Гэхдээ хүргэх гэж оролдоно’ гэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ямар ч тохиолдолд шударга ёсыг тогтоох нь туйлын чухал. АН-ын бүлэг энэ асуудалд дэмжлэг үзүүлнэ. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс эдгээр асуудлыг хууль тогтоох хэмжээнд оруулж ирж, бурууд нь шүүмжилж, зөвийг нь дэмжиж ажиллана. Хууль хүч, цагдаагийн байгууллага гэмт хэрэг гарсны хойно илрүүлэх гэж улайрч, шийтгэдэг. Гэтэл аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал чухал байдаг” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хууль хяналтын байгууллагынхан бизнесменүүдийн хавтгайгаар нь хорьж, бизнесийг нь булааж авах ажил газар авсан. Үүнийг улстөрчид нь зааж өгч, хуулийн бүх шатныхан хийдэг болсон. Энэ асуудалд анхаарахгүй бол гадны хөрөнгө оруулагчдыг үргээж буй. Ялангуяа БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг хөөх, барилгыг нь булаах асуудал их гардаг” гэсэн саналаа илэрхийлсэн юм.  Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хурааж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нэр дэвшигч Ц.Нямдоржийг дэмжлээ.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж