Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 130 мянган өрх хамрагдана | News.MN

Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 130 мянган өрх хамрагдана

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 130 мянган өрх хамрагдана

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цахилгааныг ирэх сарын 1-ний өдрөөс хөнгөлнө. Шөнийн цахилгааны хөнгөлөлт 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх гэнэ.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Цэнгэлмаагаас тодруулахад “Манай компани нийслэлийн есөн дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрөгч аравдугаар сарын 1-ний өдрийн судалгаагаар цахилгааны шөнийн 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 130580 айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана” гэв.  

А.Сүрэн
 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2017-10-17 66.181.164.214

130.000 юмуу, 13,000 юмуу, тоогоо нягтлаач ээ Сүрээн

Avatar

Batdalai 2017-10-17 112.72.11.109

Ene shidel tsagaa olson ajil tsahilganar haldag zusland bga amni oron suutsig 100% hongolhv honglvvl ymar bichig barimt bvrdvvlj ochih be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж