ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлахаар болжээ. Тодруулбал АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдийг өнөөдөр /2017.10.17/ Эрүүл мэндийн яамныхан хүлээн авч, уулзалт хийлээ.
Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах гэнэ.
Эрүүл мэндийн яамны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүссэн ч вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар зөвлөх мэргэжилтнүүд тайлбарласан байна.
Мөн Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулахаар болжээ.
А.Сүрэн