Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганы төлөөлөгчдөд учирч буй хамгийн хэцүү бэрхшээл нь Монголын хүйтэн цаг агаар болоод байна. Ялангуяа зүүн өмнөд Азиас ирсэн төлөөлөгчдөд хаалганы завсраар орж ирэх жавартай агаар чухам “хадны мангаа” болжээ. Малайз, Индонез бүсгүйчүүд даарч байгаагаа нуулгүй хэлж, толгой сэгсэрч байлаа. Монголчуудын хүчирхэг, тэвчээртэй байдаг нь ийм эрс тэс цаг агаартай оронд төрж өссөнтэй холбоотой юм байна хэмээн тэд хэлж байв.
Ижилхэн хүйтэн газраас ирсэн Канадын төлөөлөгчдийн тэргүүн ч 40 градус давсан хүйтэн эх оронд нь тийм ч элбэг бус тохиолддогийг чуулганы индэр дээрээс хэлсэн юм. Гэхдээ хүйтэн цаг агаарыг монголчуудын элэгсэг дотно сэтгэл дулаацуулж байна гэсэн үгийг төлөөлөгчид хэлцгээв.
Д.ОЮУН