Санкт Петербург хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөлд Азийн Дэд бүтцийн хөгжлийн банк /АДБХБ/ 20 сая ам.доллар оруулж магадгүй хэмээн Сангийн яамны Олон улсын санхүүгийн харилцааны хэлтсийн захирал Андрей Бокарев сэтгүүлчдэд мэдээллээ. Төслийн санхүүжилтийн яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд ирэх жил гэхэд шийд гарах юм.
АДБХБ-ыг Ази, Номхон далайн орнуудын дэд бүтцийн мега төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2015 онд байгуулсан. Одоогоор банкинд дээрх бүс нутгийн 57 улс гишүүнээр элсээд байгаа юм. АДБХБ-ны дүрмийн сан нь 100 тэрбум ам.доллар.
Тус банкинд нөлөө бүхий гишүүд нь БНХАУ, Энэтхэг, ОХУ юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ