"ОХУ тусгаарлагдаагүй, харин ч олны анхааралд байна"

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

"ОХУ тусгаарлагдаагүй, харин ч олны анхааралд байна"

”Номын түлхүүр” сэтгүүлийн газраас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзаныг уншигчидтай нь уулзуулах өдөрлөгийг зохиох гэж байна.

Холбооны зөвлөлийн Спикер Валентина Матвиенко “ОХУ тусгаарлагдаагүй, харин ч олон улсын анхаарлын төвд байна” хэмээн мэдэгдлээ.

“ОХУ ерөөсөө тусгаарлагдаагүй. Харин бүхий л анхаарлын төвд байж олон асуудлын талаарх манай байр суурийг бидний амнаас сонсохыг хүсч байна. Ялангуяа дэлхийн шилдэг удирдагчийн нэг ОХУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг анхааралтай ажиглаж байгаа нь олон хүнийг сэтгэлээр унагаж, атаархлыг нь төрүүлж байна” хэмээн Валентина Матвиенко НТВ телевизийн Ням гаригийн “Итоги недели” нэвтрүүлэгт оролцохдоо хэллээ.

Дэлхийн хамтын нийгэмлэгт олонх болохооргүй цөөн улс л Оросын аюул гэгчийг ярьж байна хэмээн бас тэр хэлжээ.

“Жишээлбэл, АНУ сонгосон Ерөнхийлөгчөө хүлээн авч чадахгүйгээсээ болоод дотроо хуваагдчихаад байна, тиймээс бид яагаад анхааралд нь өртсөн нь ойлгомжтой. Бас Украин, Польш, Прибалтикийн орнууд, Канад, Австрали. Эднээс бусад нь Оросын аюул гэсэн вирусээр өвчлөөгүй. Дэлхий дээр өөр үзэл бодолтой олон улс байна” хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж