ОХУ-д ажилладаг солонгосчууд нэмэгджээ | News.MN

ОХУ-д ажилладаг солонгосчууд нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

ОХУ-д ажилладаг солонгосчууд нэмэгджээ

Холливуудын нэрт жүжигчдийн нэг Эштон Катчер хуучин эхнэр Дэми Мураас салсны дараа хэвлэлийн бай болсон ч удалгүй жүжигчин Мила Кунистай шинэ хайрын романсаа дэлгэсэн талаар тэрээр олон нийтэд өөрөө мэдэгдсэн билээ.

ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын компаниудад ажиллагсдын тоо нэмэгдэж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас мэдээллээ. Одоогоор Өмнөд Солонгосын компаниудад 600 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд энэ тоо 1000 хүрэх төлөвтэй байгаа ажээ.

Алс Дорнод дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев БНСУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хойд зүгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны тэргүүн Сон Ен Гильтэй уулзах үеэр энэ тоог дурьдсан байна.

Трутневийн тэмдэглэснээр БНСУ нь Алс Дорнодод оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа Хятадын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Нарийвчлан хэлбэл, Владивостокийн эдийн засгийн чөлөөт бүсэд Өмнөд Солонгосын есөн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслийн нийт үнэлгээ 294 сая ам.доллар юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж