ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын компаниудад ажиллагсдын тоо нэмэгдэж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас мэдээллээ. Одоогоор Өмнөд Солонгосын компаниудад 600 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд энэ тоо 1000 хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Алс Дорнод дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев БНСУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хойд зүгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны тэргүүн Сон Ен Гильтэй уулзах үеэр энэ тоог дурьдсан байна.
Трутневийн тэмдэглэснээр БНСУ нь Алс Дорнодод оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа Хятадын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Нарийвчлан хэлбэл, Владивостокийн эдийн засгийн чөлөөт бүсэд Өмнөд Солонгосын есөн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслийн нийт үнэлгээ 294 сая ам.доллар юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ