Бээжин 80 тэрбум юанийн төслөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Бээжин 80 тэрбум юанийн төслөө танилцууллаа

Хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтаны зөвлөгөөн өнгөрөгч бямба гаригт Төрийн ордны их танхимд боллоо.

Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид 80 тэрбум юанийн хөрөнгөөр сүндэрлэж буй хотын шинэ нисэх буудлын төслийн талаар танилцууллаа. Барилгын ажил нь хэдийн эхэлсэн шинэ нисэх буудал 2019 оны аравдугаар сард ашиглалтад ормогц дэлхийн хамгийн том нисэх буудал гэх цолны эзэн болно. 

Одоогоор “Бээжингийн шинэ нисэх буудал” хэмээн нэрлэгдээд буй нүсэр байгууламжийн барилгын явцыг анх удаа өчигдөр /2017.10.16/ нийтэд толилуулсан байна. Албаны хүний мэдээллээр нисэх буудлын барилга, дэд бүтцийн ажилд нийт 1.6 сая куб метр цемент, 52 мянган тонн ган төмөр зарцуулна, нийт 47 кв.км талбайг хамрах ажээ.

Эхний ээлжид жилдээ 45 сая зорчигч хүлээн авна, бүрэн хүчин чадлаараа ажиллахад 100 сая хүртэл зорчигч хүлээн авах боломжтой гэнэ. 

“Нисэх буудлын гарцуудыг бүгдийг нь жагсаахад 5 км урттай болно. Энэ бол БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг илтгэх тод жишээ юм” гэж төслийн хэвлэлийн төлөөлөгч Жу Вэньсинь ярьжээ.

Маргааш /2017.10.18/ эхлэх Хятадын Коммунист намын 19 дэх удаагийн их хурлыг угтан энэхүү мега төслийн талаарх мэдээллийг олон нийтэд өгсөн байна. 2014 онд шав тавьсан нисэх буудлын төсөл нь Си Жинпиний удирдлага доорх Хятадын томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь юм. 

Бээжин хотоос өмнөд зүгт 67 км зайд сүндэрлэх шинэ нисэх буудал нь Бээжин хотын одоогийн нисэх буудлын ачааллыг багасгах үндсэн зорилготой. Нисэх буудлыг 350 км/цагийн хурдтай өндөр хурдны галт тэргээр хоттой холбоно. Мөн хот доторх галт тэрэг, хурдны замаар ч үйлчлүүлэх боломжтой аж. Нисэх буудал нь онгоц нисэх, буух долоон зурвас замтай, нийт 78 гарцтай байх гэнэ.
Барилгын зураг төслийг алдартай архитектор Заха Хадид бүтээсэн бөгөөд тэрээр 2016 оны гуравдугаар сард нас барах хүртлээ төсөл дээр ажиллаж байжээ. “Ган төмрөөр цутгасан асар том цэцэг шиг л байх болно” гэж төслийн ажилтан ярьсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж