Малайзын онгоцны эрлийг үргэлжлүүлэхийг хүсжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Малайзын онгоцны эрлийг үргэлжлүүлэхийг хүсжээ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир эрх мэдлээ ашиглан “хулгайн” арга хэрэглэдэг баримтыг бид дэлгэж байна.�

2014 онд сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн ‘MH370’  онгоцны эрлийг үргэлжлүүлэхийг тус улсын гурван компани засгийн газраасаа хүсжээ. Бээжингээс Куала Лумпурыг чиглэсэн 239 зорчигчтой ‘MH370’ онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисэж яваад сураг тасарч алга болсон билээ. Онгоцонд юу тохиолдсон нь дэлхийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн учир битүүлэг явдал болсон юм. Сураггүй алга болсон онгоцны эрэл хайгуулыг үргэлжлүүлэх хүсэлтийг Малайзын тээврийн сайд хүлээн авсан ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.  Алга болсон онгоцны 239 зорчигчийн ар гэрийн шаардлагаар Австрали, Малайз, Хятад улс эрлийг дахин хоёр жил үргэлжлүүлэхэд 200 сая австрали долларыг нэгдүгээр сард төсөвлөсөн юм. 2014 оны гуравдугаар сарын 8-нд сураг тасарч алга болсон тус онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж