Нислэгийн удирдагчид ур чадвараараа өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Нислэгийн удирдагчид ур чадвараараа өрсөлдөж байна

Бид нийслэл хотдоо хайртай ч тэр бүр энэ үгийг хэлэх боломж олддог билүү.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Ойртолтын ажиглалтын болон аэродромын нислэгийн хөдөлгөөн удирдагчдын дунд нислэгийн хөдөлгөөн удирдах ур чадвар, онолын мэдлэгийг шалгах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Хоёр дах өдрөө үргэлжилж буй энэхүү тэмцээнд Ойртолтын ажиглалтын болон аэродромын нислэгийн хөдөлгөөн удирдагч 30-аад ажилтан оролцож ур чадвар, мэдлэг, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Тэмцээн нь Нислэгийн удирдагчид нь харилцан мэдлэг, туршлагаа солилцох, ур чадвараа улам дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой хэмээн НХҮА-ны дарга П.Мөнхжаргал хэлж байлаа. Цаашид жил бүрийн аравдугаар сард тохиодог “Нислэгийн удирдагчдын олон улсын баярын өдөр”-өөр уламжлал болгон зохион байгуулагдаж байхаар төлөвлөжээ.

Нисэхийн сургалтын төвийн “Цамхгийн дадлагажуур”-ын байранд 3 өдөр үргэлжлэх энэ тэмцээнд оролцогчид холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгон нислэгийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байгаад шүүгчид үнэлгээ өгөх юм. Түүнчлэн нислэгийн онцгой нөхцөл, тохиолдол тулгарсан үед нислэгийн удирдагч нь богино хугацаанд мэдлэг, ур чадвараа ашиглан оновчтой, зөв шийдвэр хэрхэн гаргаж байгаад нь үнэлэлт дүгнэлт өгнө.

Нислэгийн хөдөлгөөн удирдах ур чадвар, онолын мэдлэгийг шалгах тэмцээнийг НХҮА-ны Ойртолтын болон Аэродромын НХУ-ын хэсэг, Технологи, үйл ажиллагааны хэсэг, Чанар, баталгаажуулалтын хэсэг, Нисэхийн сургалтын төв хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж