Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт болж байна

Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт болж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14000 багц стандартыг бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг “Монголын маркетингийн судалгааны ассоциаци” ТББ-аар дамжуулан 2 дахь жилдээ зохион байгуулж эхлээд байна.

“Бизнесийг ногооруулах” сургалт нь бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид зориулагдсан бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаандаа Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14000 багц стандартыг нэвтрүүлснээр хэрхэн үргүй зардлыг бууруулж, үр ашгаа нэмэгдүүлж, байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх арга зүйд сургахад чиглэж байгаа юм. Сургалтад нийт 150 бизнес эрхлэгчдийг хамруулах бөгөөд Улаанбаатар хотод 2 удаа 9-р сарын 13-23-ны өдрүүдэд, Орхон аймагт 10-р сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулсан. 10-р сарын 16-19-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа ба сургалт нь үргэлжлээд Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад болно.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж