Надя Рушевагийн “Найдан” үзэсгэлэнг толилуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Надя Рушевагийн “Найдан” үзэсгэлэнг толилуулж байна

Спорт, соёл, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай өнөөдөр 14.00 цагт танилцахаар болсон байна.

Монголын Үндэсний музей, ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын Жар Баатарын нэрэмжит Үндэсний музейтэй хамтран сод авьяастан, нэрт зураач Надя Рушевагийн сор бүтээлүүдээс бүрдсэн “Найдан” үзэсгэлэнг нэг сарын хугацаатай үзэгч олонд толилуулж байна.

Надягийн аав Николай Рушев 1950-аад оны эхээр Москвагаас Улаанбаатарт ирж, Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж байсан зураач бөгөөд харин түүний ээж нь Хөгжимт Драмын театрт ажиллаж байсан Наталья Даидоловна Ажикмаа юм. Надя Рушева (1952-1969) 1952 оны 1 дүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголчууд түүнийг өхөөрдөн Найдан гэж нэрлэж байжээ. Тэдний гэр бүл Улаанбаатар хотноо хэвлэх үйлдвэр ба их сургуулийн хооронд орших хоёр давхар жижигхэн ягаан байшинд амьдарч байжээ. 

Надя Рушевагийн шавхагдашгүй уран сэтгэмж, төсөөлөл, хошин өнгө аяс бүхий өвөрмөц, дахин давтагдашгүй ертөнцийн илрэл болсон арван мянга гаруй зургаас дээжлэн үзэсгэлэнд зураачийн 80 гаруй зургийг дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн график зургууд нь зураач охины гоц авьяас, ургуулан бодох чадварын илрэл билээ. Зурж байгаа цаг үеийнхээ амьдралаар амьдарч байсан бяцхан охин Надя наймхан настай байхдаа эртний Грекийн домогт баатар “Гераклын ялалт”-ыг харуулсан 100 гаруй зураг зурсан байдаг. Охин ихэнх зургаа ирээдүйн том уран бүтээлийн хар зураг, ноорог мэтээр “зөвхөн өөртөө” зурдаг байв. Гэвч хувь заяа өөрөөр эргэж Надя үүрд хүүхдээрээ үлдсэн юм.

Оросын төдийгүй дэлхийн сонгодог зохиолуудын чимэг зураг, уран зохиолын баатруудын сэтгэл зүйг харуулсан “Үнсгэлжин”, “Гамлет”, “Офелий нас барахынхаа өмнө” “Ричард III хатагтай Аннагийн хамт”, “Бяцхан ханхүү”, “Лиза гүнж” гэх мэт олон арван бүтээлийг туурвисан байдаг. Надя охинд зураагүй сэдэв байхгүй гэж хэлэхэд болно. Тухайлбал, балет, жүжиг, уран зохиол, спорт, эмэгтэй хүн, хүүхэд, ан амьтан зэргийг дурьдаж болох юм.

Онцгой өвөрмөц авьяастай энэ охин нартад даан ч харамсмаар 17 наслахдаа шавхагдашгүй их өв үлдээжээ. Сэтгэн бодох чадвар, урлан бүтээх авьяас сайтай Найдан охины урын сан дүрслэх урлагийн түүхэнд ховорхон тохиох үзэгдэл юм. Түүний бүтээлийн бас нэгэн онцлог тал нь зургийг өөрөө сэтгэн бодож зурдаг байжээ.

Үзэсгэлэнг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Эх сурвалж: Монголын үндэсний музей

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж