Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

Америкийн нэрт R&B дуучин, жүжигчин Натина Рид өнгөрсөн баасан гаригт Жоржиа улсад авто машины ослоор таалал төгсчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өгсөнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын гишүүдийн талаарх байр сууриа илэрхийлсэн билээ.

Мөн Ерөнхий сайд У. Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьж, уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж байгаа.

Байнгын хороодын хурал дууссаны дараа шууд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг зарлах талаарх мэдээлэл байсан ч өнөөдөр чуулган хуралдахгүй аж. Харин маргааш 10 цагаас хуралдахаар төлөвлөжээ.

10 дугаар сарын 18-ны Лхагва гарагт 10.00 цагаас:

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт;
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал.

10 дугаар сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, 3, 4 дэх хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар”.

Эх сурвалж: www.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж