"Монгол Улсыг хямралд хүргэсэн бүхэнтэй тэмцэнэ"

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

"Монгол Улсыг хямралд хүргэсэн бүхэнтэй тэмцэнэ"

БШУ-ны яамнаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдэд зориулсан “Хүүхэд харах шинэ үйлчилгээ” нэвтрүүлэх гэж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариугаа өгсөн. Ингэхдээ Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн юм. Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар нь уул уурхайн бизнест тодорхой ашиг сонирхолтой хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй гэж үзэж байгаа гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн зүгээс хүргүүлсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өнөөдөр сайдад нэр дэвшигчид уулзсан. Үүний дараа Ардчилсан намын бүлэг хуралдаж,  намайг дэмжихгүй гэх мэдээлэл хийснийг харсан. Оюутолгойн гэрээг хийсэн, ЗГХЭГ-ын дарга байхдаа гэрээг УИХ-аар батлаад тендер авсан, Дубайн гэрээг хийсэн, дэмжсэн,’ Рио-Тинто’-той холбож байх шиг байна. Энэ талаар албан ёсны тайлбарыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр би өөрөө хийнэ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн бичиг дотор хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гүтгэж болохгүй гэж хэлсэн байсан. Өөрийнхөө төмөр замын асуудлыг хэлсэн гэж би ойлгосон. Тэгсэн хэрнээ ямар нэг нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргаж байгаад харамсч байна. Мэдээж улс төр хийж байгааг нь ойлгож байгаа ч Монгол Улсын хямраасан, хямралд хүргэсэн, хуульгүй болоход хүргэсэн энэ бүх байдалтай цаашид тэмцээд явна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж