Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нарыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нарыг дэмжлээ

Амралтын өдөр бүр сонгодог урлагийн монгол амтыг амтлах боломжтой болжээ. ДБЭТ өвөл цагийн нээлтээ хийн амралтын өдөр бүр дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа нарыг сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.

Тус байнгын хорооны хуралдаанд сайдад нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Нэр дэвшигчидтай холбоотой  асуулт асуух гишүүд байгаагүй. Харин УИХ-ын гишүүн М.Билэгт  “Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилж байгаад талархаж байна. Чиг үүргийн таван яамаас бусдыг нь УИХ-аас гаднаас сайд нарыг нь томилж байсан. Эрүүл мэнд, боловсролын асуудал бол бидний ирээдүй, нийгмийн хамгийн чухалд тооцогддог энэ хоёр салбарт онцгой анхаарч, орлого багатай, зорилтот багатай иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ учир дутагдалтай байдаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдад  нэр дэвшигч Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж, онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна” саналаа илэрхийлсэн юм.

Үүний дараа сайдад нэр дэвшигчдийг дэмжих эсэх асуудлаар тус бүрт нь санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж