“Шидтэнүүдийн галт тэрэг” төөрсөн гэр бүлийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

“Шидтэнүүдийн галт тэрэг” төөрсөн гэр бүлийг аварчээ

Эргэх дэлхийн эрээн, бараантай долоо хоног шувтарч шинэ долоо хоног эхэлж байна. Өнгөрч буй долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө.

Шотландын бөглүү нутагт аялж яваад төөрсөн нэгэн гэр бүлийг Харри Поттер кинонд гардаг Хогвартс экспресс уурын галт тэрэг очиж аварсан гэнэ.  Дөрвөн хүүхдийнхээ хамт каное завиар аялж явсан Жон, Хелен нар завиа усанд алдсанаас болж Шотландын хөдөө нутаг дахь бөглүү тосгонд явгарсан байжээ. Намаг балчигтай уул, хөндийгөөр хэдэн зуун км явган явж, унаатай залгах нөхцөл байдалтай тулгарсан тэд гар утсаараа Шотландын цагдаагийн газраас тусламж дуудсан байна.  Харин Шотландын цагдаагийн газар тэдэн рүү уулын аврагчид эсвэл нисдэг тэрэгний оронд уурын галт тэрэг илгээсэн нь жинхэнэ ид шид биелсэн хэрэг болжээ. Цагдаа нар тэдний байршлыг тогтоож, Харри Поттер киноны зураг авсан төмөр замын ойролцоо байгааг олж мэдээд уурын галт тэрэгний машинистыг дуудаж, тэднийг аврахаар илгээсэн байна. Жэкобит хэмээх нэртэй уурын галт тэргийг Шотландад төмөр замын аялал зохион байгуулахад гол төлөв ашигладаг ажээ.   “Итгэл найдвараа бараг алдаад байсан хүүхдүүд Хогвартс экспресс галт тэрэг ирж, бидний дэргэд зогсоход итгэж чадахгүй байсан” хэмээн эцэг эх нь ярьсан байна.

Орчуулсан Н.Энхтуяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж