Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хилчид өршөөл хүсчээ

Дорноговь
аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь хилийн цэргийн Шанагын заставт үүрэг
гүйцэтгэж байхдаа 2009 оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө
харуулын даргаа хөнөөж улмаар  олон хүнийг барьцаалсан хэрэгт шат шатны
шүүхээс ялын дээд хэмжээ сонссон байлдагч М.Тулга, Г.Лхавгажав,
Э.Оюунболд нар  Ерөнхийлөгчөөс уучлалт хүссэн өргөдлөө түүний Тамгийн
газрынханд хүргүүлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нагац
эгчийгээ нөхөртэй нь хөнөөж, хүчирхийлэн гэрийг нь шатаахыг завдсан
Д.Цэрэндорж ч  Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн байна.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж