Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа өргөн барилаа | News.MN

Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа өргөн барилаа

Хэдхэн хоногийн өмнө 50 дахь улирал буюу өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийсэн ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Реквием” бүтээлийг тайзнаа эгшиглүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Уг албан тоотод “Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Үүнд:

  1. Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;
  2. Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын;
  3. Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
  4. Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
  5. Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
  6. Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
  7. Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;
  8. Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;
  9. Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
  10. Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;
  11. Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;
  12. Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
  13. Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
  14. Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;
  15. Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Мөн “Дээр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн болно” хэмээн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын Байнгын хорооны хуралдаанууд эхэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-17 182.160.2.168

Сайд нарыг томилохдоо жинхэнэ ард түмний амьдрал мэддэг, тэдний дунд амьдардаг хүнийг л олж тавих ёстой ш дээ. Тийм хүмүүсийг олох ёстой. Өвгөнтийн хөндий хавиар хайвал захаасаа аваад сайд хийчих хүн байж л байгаа ш дээ. Тэнд амьдардаг хаүмүүс чинь энэ улс орны төлөө жинхэнэ шаналаж, ганц зуу грамм татахдаа хүртэл төр засгийнхаа төлөө, ард түмний төлөө ямагт ерөөл хэлж байдаг юм ш дээ. Одоо бол их сургууль төгссөн, их олон хэл мэддэг ч ард түмний амьдарлыг мэдэхгүй хүмүүсээр сайд тавих нь тавигдаж байгаа шаардлагад нийцэхээ байчихаад байгаа юм ш дээ.Үүнийг энэ ерөнхий сайд болчихлоо гээд дэвхцээд гүйгээд байгаа нөхөр ойлгоо ч үгүй юм шиг ээ. Энэ нөхөр чинь Рио – гийн мөнгөөр Австрали ороод Кенгуру гэдэг амьтныг үзээд нүд тайлаад ирсэн, одоо түүнийхээ хариуг барих гээд бэлтгээд байгаа юм шиг ээ.

Avatar

Амар 2017-10-17 202.179.24.246

Ийм их баялагтай 3-хан сая монголчуудыг өрөнд оруулж өтөнд бариулах нь дутаад байгаа Зи овогт болон Женко 2 Хүрэлбаатарыг сайд болгохгүй гэж байгаа бол харин ч болно гэсэн үг гэж монгол ухаанд буугаад байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж