Улирлын томуугийн вакцины талаар олон улсын зөвлөхүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Улирлын томуугийн вакцины талаар олон улсын зөвлөхүүдтэй уулзлаа

Загварын тавцанд цэцгэн чимэгтэй дотуур хувцастайгаар гарсан Эбби Клэнси олны анхаарлыг татаж бишрүүлж чадлаа.

ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа. 

ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүслээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэв шинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийв. 

Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж