Вакцины дагалдах хэрэгслийг төсвийн тодотголд оруулна

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Вакцины дагалдах хэрэгслийг төсвийн тодотголд оруулна

БНСУ-д амьдран сууж байсан Монгол иргэдийн бүртгэлийг сайжруулж байгаа талаар БНСУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна.

Дэд сайд Л. Бямбасүрэнгээр ахлуулсан “Вакцин, био бэлдмэлийн төлөвлөлт, зохицуулалтын хороо” 2016 онд байгуулагдсан бөгөөд энэ оны ээлжит 3 дах удаагийн хуралдааныг өчигдөр /2017.10.16/ зохион байгууллаа. Хуралдаанд ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид оролцсон. 

Хурлаар 2018 онд батлагдсан төсөвт багтаан шаардлагатай вакцин, био бэлдмэлийн хэрэгцээ, захиалгын тоо, 2017 оны эхний 9 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл тайлан, өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Өмнөх хурлын шийдвэрийн дагуу хорооны дүрмийг ЭМС-ын тушаалаар батлуулсан, насанд хүрэгчдийн гепатит В вирусын эсрэг вакцин, гепатит А вирусын эсрэг вакцин, томуугийн вакцины тариурын санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн.

Хурлын төгсгөлд 2018 оны вакцины захиалгыг баталсан тоогоор НҮБ-ын Хүүхдийн сан болон ЭМЯ-ны тендерээр цаг хугацаанд нь худалдан авч, нэмэлт шаардлагатай вакцин, дагалдах хэрэгслийг 2018 оны төсвийн тодотголд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж