ОУВС, Дэлхийн банкны уулзалтад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

ОУВС, Дэлхийн банкны уулзалтад оролцлоо

Индонезийн цагдаагийнхан аравдугаар сарын 27-ны өдөр Америкийн дипломат албаны байрыг дэлбэлэхээр бэлтгэж байсан 11 хүнийг баривчилсан байна гэж Agence France-Presse мэдээлэв.

Дэлхийн эдийн засгийн чиг хандлага, тулгарч буй асуудлуудын талаар Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны гишүүн орнуудын Захирагч нарын дунд жил бүр уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн Захирагч нарын Жилийн уулзалт 2017 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо боллоо. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож ОУВС-ын Удирдах захирал Кристин Лагард, Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Викториа Кваква, Япон Улс, АНУ-ын Төрийн Департамент болон албаны бусад хүмүүстэй уулзаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ОУВС-тай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Төлөөлөгчид ОУВС-ийн Захирал Хатагтай Лагардтай хийсэн уулзалтаар Монгол Улс ОУВС-тай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг бататгасан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Хатагтай Лагардад хүргүүлсэн албан захиаг гардуулан өгсөн.

Хатагтай Лагард Монгол Улсын Засгийн газрын байр суурь тууштай байж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр зоримог ажилласны үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд хугацаандаа, хэвийн явж байгааг сайшааж, хөтөлбөрийн хэрэгжилтийн 2 дугаар шатны үнэлгээг хийхээр ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын сүүлээр Монгол Улсад ажиллах гэж байгааг онцоллоо.

Жилийн уулзалтын үеэр төлөөлөгчид мөн олон улсын бондын хөрөнгө оруулагч, зээлжих зэрэглэлийн Мүүдийз, Фитч агентлагийн удирдлагуудтай уулзсанаас гадна Дэлхийн банкны группийн байгууллага болох Олон улсын санхүүгийн байгууллагын дэд ерөнхийлөгч, Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Эх сурвалж: Сангийн яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж