Якоб Зумад зориулсан хөшөө дуулиан тарив

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Якоб Зумад зориулсан хөшөө дуулиан тарив

Ванкуверийн олимпийн цанын 4х5 км-ийн буухиагийн аврагууд болох Норвегийн Кристин Штейра, Вибеке Скофтеруд нар сэргээш хэрэглэхийг эсэргүүцсэн ер бусын арга хэмжээ явууллаа.

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Якоб Зума баасан гаригт Нигерийн Имо мужид гэнэтийн айлчлал хийжээ.  Имо мужаас Якоб Зумад хүндэтгэл үзүүлж, аварга том хүрэл хөшөө босгосон нь Нигерийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. Нигери дэх Якоб Зумагийн хоёр өдрийн айлчлал Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын шүүхээс түүнийг авлигын хэрэгт буруутай гэдэг шийдвэр гаргасантай давхацсан байна. Нигерийн Имо мужийн захирагч Роча Окороча Якоб Зумад удирдагч хэмээх цол олгосон төдийгүй мужийн гудамжийг түүний нэрээр нэрлэжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар Якоб Зумад зориулж босгосон хөшөөг барихад 520 сая найра буюу 1.4 сая ам.доллар зарцуулсан гэнэ.

Нигерийн Имо мужийн захирагч мөн Якоб Зумад мужийн нэр хүндтэй эрхмүүдийг шагнадаг дээд шагналыг гардуулсан байна.

Шагнал гардуулахдаа Роча Окороча “Таны ядуу хүүхдүүдэд сургуульд явах боломж олгосон хичээл зүтгэл болон эрдэм боловсролыг эрхэмлэдгийг үнэлж, энэхүү шагналаар шагнаж байна” гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж