Үндэсний лигийн мэргэн бууч Н.Наранболдыг нэг сая төгрөгийн хадгаламжаар урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Үндэсний лигийн мэргэн бууч Н.Наранболдыг нэг сая төгрөгийн хадгаламжаар урамшууллаа

Оросын теннисчин Мария Шарапова Эмэгтэй тенниcчдийн холбооны (WTA) жилийн эцсийн шилдэг найман тамирчны аваргын төлөөх тэмжээний хагас шигшээд өнгөрсөн бямба гаригт шалгарлаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан Хүрхрээ үндэсний лигт цахиур хагалсан нэгэн баг бол “Атлетик 220”. 2017 оны Үндэсний дээд лигт анх удаа дэвшин тоглосон “Атлетик 220” хөлбөмбөгийн багийн Ерөнхий спонсор байгууллагаар Капитрон банк ажилладаг.

Үндэсний лигийн салхийг амжилттай эхлүүлсэн “Атлетик 220” клуб дээд лигт тоглосон жилдээ Хүрэл медалийн шагналыг хүртээд байгаа билээ. Багтаа энэхүү амжилтыг авчрахад онцгой гавьяа байгуулсан, “Атлетик 220” клубын тоглогч Н.Наранболд 2017 оны Хүрхрээ үндэсний лигийн “Мэргэн бууч”-аар тодорсон бөгөөд Капитрон банкны зүгээс 1,000,000 төгрөгийн хадгаламж нээлгэх эрхээр урамшуулахаар болсон.

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Н.Наранболд маань Хүрхрээ үндэсний лиг дууссан даруйд Тайвань улсын багтай нөхөрсөг тоглолтыг хийхээр тус улсыг зорьсон бөгөөд шигшээ багийн залуус маань тус тэмцээнд чамлахааргүй амжилттай оролцлоо.

Японд болох шигшээ багийн хамтарсан бэлтгэлийн өмнөхөн Капитрон банкны хамт олны зүгээс шилдэг довтлогч Н.Наранболдод дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилтыг хүсч, “Атлетик 220” багийн бэлэгдлийн тоог шингээсэн 30*****220 тоот “Алтан дансны дугаар”-ын хамт, 1,000,000 төгрөгийн хадгаламжийг нээж өгсөн юм.

Хүүхэд залуусыг спортод уриалан дуудах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэмнэлийг сурталчлах зорилгоор Капитрон банк нь спортын хаан гэж нэрлэгдэх хөлбөмбөгийн спортыг дэмжиж, залуу тамирчдаа урамшуулахад өөрийн хувь нэмрээ оруулан ажилласаар байна.

Фото зургуудыг МХБХ-ны зөвшөөрлөөр авч ашиглав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж