Пак Гын Хэ: Энэ бүхэн улс төрийн өшөө авалт

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ: Энэ бүхэн улс төрийн өшөө авалт

Германы хөгжмийн зохиолч Ханс Вернер Хенце 87 насандаа таалал төгссөн тухай сүүлийн 50 жилийн турш хөгжмийн зохиолчтой хамтран ажиллаж байсан Schott Music хөгжмийн хэвлэлийн газрын сайтад мэдээлжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ улсынхаа шүүх тогтолцоонд итгэл алдарсан гээд, өөрийгөө улс төрийн өшөө авалтын золиос болсон гэж мэдэгджээ. Авлига, хээл хахуулийн дуулианд нэр холбогдож, албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэг түр саатуулах хугацааг үргэлжлүүлэн зургаан сараар сунгах тухай шийдвэрийг танилцуулсны дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна. 

“Би өнөөдөр суллагдах ёстой байлаа. Гэвч шүүх бүрэлдэхүүн баривчлан саатуулах хугацааг сунгасан байна. Би хувьдаа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Улмаар түүний хэрэгт ажиллаж байсан өмгөөлөгч нар хэргээс татгалзсан байна.

“Миний бие төдийгүй өмгөөлөгч нарын ч итгэл найдвар бөхөж байна. Шүүх тогтолцоо Үндсэн хуулийн дагуу шударга үнэнээр ажилладаг гэдэгт итгэл алдарлаа” гэж экс-ерөнхийлөгч хэлжээ. Пак Гын Хэгийн эсрэг хэрэг үүсгэснээс хойш зургаан сарын дараа тэрбээр анх удаа олон нийтэд хандаж үг хэлсэн нь энэ.

Үүнээс өмнө тэр камерын дуранд таарах бүртээ Пак хатагтай ‘тийм’ эсвэл ‘үгүй’ гэхээс өөр үг хэлж байгаагүй юм. Мөн тэрбээр “Хуулиар түрий барьсан энэ улс төрийн өшөө авалт надаар эцэслэг. Өнгөрсөн зургаан сарын хугацаа надад үнэхээр аймшигтай байлаа. Итгэж найдаж явсан хүн минь надаас урваж, нүүр буруулахыг харлаа. Эцэст нь, би нэр төрөө гээж, амьдралын эрхэм чухал бүхнээ алдлаа” гэжээ. Түүнчлэн экс-ерөнхийлөгч хатагтай өөрт нь итгэж явсан засгийн газрын албан тушаалтнууд, бизнесийн хүрээний лидерүүд хүнд бэрхийг амсаж байгааг хараад зүрх шимширч буй тухайгаа хэлсэн байна.

“Би хүнд бэрх цаг үеийг туулж байна. Гэхдээ би хэзээ ч бууж өгөхгүй. Учир нь одоог хүртэл надад итгэж, намайг дэмжиж байгаа хүмүүс бий. Эцэст нь үнэн ялна гэдэгт итгэж байна” гэж Пак Гын Хэ хэлжээ. Сөүл хотын тойргийн шүүх өнгөрсөн баасан гаригт шийдвэр гаргаж, Пак Гын Хэг хорих хугацааг зургаан сараар сунгасан юм. Учир нь түүнийг нотлох баримт устгаж, шүүх танхимд ирэхээс зайлсхийж болзошгүй гэж үзжээ. Шүүхийн шийдвэрийн дараа Пак Гын Хэгийн хэрэгт ажиллаж байсан долоон өмгөөлөгч бүгд хэргээс татгалзсан байна. Үндэслэлээ тэд шүүх нэг талд үйлчилж, шударга бус хандаж байна гэж үзжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж