Ж.Батзандан: АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн танхимыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн танхимыг дэмжихгүй

Америкийн хувийн сансрын ачааны хөлөг “Дрэгон” (Dragon) ням гаригт Сансарын олон улсын станцаас салан дэлхийн замдаа гарлаа. Уг хөлөг Номхон далайд Калифорнийн эрэг орчим буулт хийх юм.

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдах ёстой байсан ч хуралдаагүй. Харин өнөөдөр  хуралдаж, засгийн сайд нарын асуудлыг хэлэлцжээ.  Тус бүлгээс  уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан учраас Сангийн сайдад дэмжих боломжгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж буйгаа бүлгийн дэд дарга Ж.Батзандан мэдээллээ. Тэрбээр “МАН сонгуулиар давхар дээлнээс татгалзана гэсэн амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрийн  амлалтаа эрх баригч нам зөрчиж байна. АН-ын бүлгээс У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсийг сонгож, оруулж ирэх саналыг Ерөнхий сайдад тавьсан. Харин Ерөнхий сайд энэ саналыг хүлээж авсангүй. Тиймээс  АН Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй” гэсэн мэдээллийг хийлээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж