Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Төр шалдарчээ

Төрийн
алба, хувийн хэв­­шилд ажиллахын ялгаа, зааг улам газар авч байна.
Хэ­­дэн жилийн өмнөөс хэвш­­­сэн төрийнх л бол аль ч хамаагүй газарт
ядаж л үйлч­­лэгч, харуулаар  ажилд орчих­­вол болоод явчихна гэ­сэн
ойлголт өнөө хэр байж л байна. Энэ их урсгалаас бо­ловсон хүчнээ сугалж
авах гэсэн хувийн хэвшлийнхэн ч ялгаагүй, өөрийн гэсэн арга барилтай
болж. Ялангуяа ард түмэн хүчирхэгжих бус төр бүтцийнхээ хувьд хэр
ба­рагтай юманд ганхахааргүй  нүсэр болсон энэ үед яаж ийгээд төрд
шургалах гэж зүт­гээд байгаа нь монгол хү­ний  маргаашаа харж буй ор­чин
үеийн  холч ухаан юм биз. Тэр цалин бага байх яах вэ. Хүүхдийг нь дээд
сургуульд үнэгүй сургаж байна. Бас өн­гөрсөн жилээс эхлээд “Бусад нь
хойшоо бай” гэж байгаад зөвхөн төрд ажиллагсаддаа орон сууцны квот
тараалаа. Тэгээд гэр хороололд амь­дар­даг хүмүүстээ чадалтай, ча­далгүй
гэж ялгалгүйгээр түлээ нүүрсний мөнгө гээд овоо хэдэн төгрөг өгчихнө.
Хангамж талаасаа иймэрхүү давуу тал олон байна. Цаашилбал ил, далд янз
бү­рээр тал тохой татах шанс мундахгүй. Ийм байхад адил­хан монгол хүн
байж илт “жийгдээд” гудамжинд лааз өшиг­лөхийг хэн хүсэх юм. Хүүх­дээ
үнэгүй сургамаар бай­на. Орон сууцны квот авмаар байна. Хааяа эвийг нь
тааруулж байгаад хэдэн төг­рөг “тоншмоор” байна. Төр рүү “дайрдаг”
хү­мүүст энэ л чухал. Түүнээс бус гадуур ажил хайвал бий. Төрийн
ал­баныхыг хэд дахин нугалах цалинг хувийнхан өгч байгаа. Угаасаа
нийгмийг байл­дан дагуулсан шинэ санаа сэдэл­тэй, гайгүй залуучуудыг нь
арилжаааны банк, үүрэн те­ле­­фо­ны “акулууд”, бас уул уурхай болон
бусад сал­барын­хан шилж сонгоод түү­гээд авчихдаг. Тийм ком­паниуд нь
өргөжөөд байгаа нь нүдний өмнө ил байна. Зарим нь үндэстэн дамнаж,
группын хэмжээнд  үйл ажиллагаа явуу­лаад эхэлчихсэн. Харин эндээс
гологдсон хэсэг буюу хамгийн сул дорой, өчигдрийнхөөсөө илүү зүй­лийг
өнөөдөр гаргах ур чадваргүйг нь ялгаж, сон­гоод төр өөртөө аваад байдаг.
Аваад, тэжээгээд байгаа хэр нь төр л өнөөдөр ганцаараа боловсон
хүчнээрээ “шал­дан” хоцорлоо гэж. Аргаа барахдаа “Өмнө нь УИХ-ын гишүүн
байсан уу” гэдэг шалгуур тавь­даг юм шиг хэдэн өвгөнийг ээлжлээд л энд
тэндхийн дарга болгож байхав дээ. 

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж