Панамын баримтыг илчилсэн сэтгүүлчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Панамын баримтыг илчилсэн сэтгүүлчийг хөнөөжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх сарын 8-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Панамын баримтуудыг илчилсэн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг Дапни Гализиагийн машинд нь тэсрэх бөмбөг тавьсны улмаас гэрийнхээ ойролцоо амиа алджээ. Сэтгүүлч бүсгүйн Peugeot 108 маркийн машин хүчтэй дэлбэрэлтийн улмаас хэдэн хэсэг болон хуваагдаж, ойролцоо шидэгдсэн байна.

Бичсэн постууд нь уншигчдын сонирхлыг ихээр татдаг байсан блогч бүсгүйг Политико вэб сайт “Викиликс бүсгүй” хэмээн тодорхойлох болсон юм. Дапни Гализиа хамгийн сүүлд Мальтын ерөнхий сайд Жосеф Мускат болон түүний эхнэр оффшор данстай болохыг илчилсэн юм. Оффшор данстай байх нь хууль бус биш боловч энэ нь татвараас бултах арга ажээ. Европын холбооны гишүүн энэхүү жижиг орны ерөнхий сайдын нэр Панамын баримтад багтсанаас болж түүнийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн хүртэл гарч байжээ. Сэтгүүлч Дапни Гализиа мөн ерөнхий сайдын кабинетын хоёр сайд засгийн газар байгуулсныхаа дараа нууц компаниуд байгуулж, Азербайжаны засгийн газраас нууц дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсныг илчилсэн юм. Мальтын ерөнхий сайд Жосеф Мускат сэтгүүлчийг нэр хүндэд нь халдсан хэмээн шүүхэд өгч байжээ. Уг дэлбэрэлтийг алан хядах бүлэглэл үйлдсэн талаар мэдээлээгүй байгаа юм. Мальтын Үндэсний намын лидер Адриан Делиа энэ халдлагыг улс төрийн сэдэлтэй гэж үзжээ. “Энэ бол жирийн аллага яавч биш. Мальтад хуулийн засаглал нурж буйн жишээ энэ боллоо” гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж