Голомт банк Нидерландын Hands-On B.V. компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Голомт банк Нидерландын Hands-On B.V. компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй цогц арга хэмжээний хүрээнд “Эх орны эх орон” тоглолт өнөөдөр 15.00 цагт Соёлын төв өргөөнд эхлэв.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид нь эх орныхоо эдийн засгийн өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг ч санхүүжилтийн хувьд бэрхшээлтэй тулгардаг. Банкны энгийн бизнесийн зээлийн хүү өндөр, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн талаарх мэдээлэл хомс байдгаас хүссэн санхүүжилтээ авч чадахгүйд хүрдэг.    

Тиймээс харилцагч төвтэй Голомт банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтынхоо хүрээнд Нидерландын Hands-On B.V. компанитай “Жижиг дунд зээлийн санхүүжилт”-ийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 31-нд үзэглэлээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд дунд хугацааны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох бөгөөд үндэсний үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр шинээр нэмэгдэх ач холбогдолтой юм. Хамгийн гол нь Голомт банкны харилцагчид европын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ таниулах, олон улсад сурталчлах өргөн боломж нээгдэж байна.

Hands-On B.V-ийн тухай

Нидерландад төвтэй Лэндахэнд нь олон нийтийн санхүүжилтийн сүлжээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч хөрөнгө оруулагчдад хөгжиж буй орны ЖДБ эрхлэгчдэд санхүүжилт олгох боломжийг олгодог онлайн зээлийн платформ юм. Лэндахэнд нь 2013 оноос хойш нийт 3000 гаруй хөрөнгө оруулагчдаас  19 сая еврогийн санхүүжилт босгон, хөгжиж буй орны ЖДБ эрхлэгчдийн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэжээ. Үүний үр дүнд дэлхийн 10 улсад 4000 ажлын байр шинээр бий болсон байна. Тогтвортой хөгжлийг дэмжигч хөрөнгө оруулагчид нь нийгэмд эерэг нөлөөллийг авчрахын зэрэгцээ жилд 3-6 хувийн цэвэр ашигтайгаар ажиллах боломжтой байдаг юм байна.

Голомт Банкны тухай

Голомт банк нь олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банк,  мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, дэлхийд хүндлэгдсэн Американ Экспресс картыг зах зээлд нэвтрүүлсэн зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсээр ирсэн юм. Мөн Монголын арилжааны банкуудаас анх удаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Жижиг зээл”-ийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн бөгөөд өөрийн Бизнес төвүүдээрээ дамжуулан харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэх цогц мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажилладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж