Энэ өвөл сүрьеэгийн өвчлөл дэгдэх нь

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Энэ өвөл сүрьеэгийн өвчлөл дэгдэх нь

Хятадын дээд удирдлагад гарах хамгийн өндөр магадлалтай байсан Бо Силайн уналт үргэлжилсээр байна.

Ядуурлыг бууруулахгүй бол өвчлөл багасахгүй

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд сүрьеэгийн нян эмэнд тэсвэртэй болсон нь ихээхэн сэтгэл түгшээсэн асуудал болж байна.

Учир нь сүрьеэгийн нян нь гадаад орчинд тэсвэртэй төдийгүй хуурай орчин буюу хатсан цэрэнд удаан хугацаанд амьдрах чадвартай болжээ. Мөн хөлдөөхөд устдаггүй буюу 1-40 хүртэлх хүйтэн хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй болж хувьсан өөрчлөгдөөд байгаа аж.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 14 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Харин Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг аж. Нийт тохиолдлын 80 орчим хувийг хөдөлмөрлөх насныхан буюу 15- 49 насны хүмүүс эзэлж байгааг мэргэжилтнүүд дуулгалаа. Үүнээс сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч, 200 мянга орчим хүүхэд эндээд буй. Энэ нь хөгжиж буй орнуудад зонхилон тохиолдож байгаа аж. Өвчлөл ихсэж буйн гол шалтгааныг ядууралтай холбоотой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт У нэгэн ярилцлагадаа онцолсон. Тэрбээр сүрьеэгүй Монгол зорилтод хүрэхийн тулд ядуурлын түвшинг нэг оронтой тоо руу бууруулах ёстой.

Өвчлөгсдийн 80 орчим хувийг 15-49 насныхан эзэлж байна

Ядаж таван хувиар бууруулж байж сүрьеэгийн өвчлөлийг багасгах боломжтой. Мөн гэр хороололд амьдарч буй иргэдийн тоог багасгах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлж байсан. Учир нь гэр хороолол орчимд агаар, орчны бохирдол их байгаа нь өвчний тархалт нэмэгдэхэд хүргэж байгаа аж.

Халдвар судлалын эмч нарын хэлж буйгаар өвчлөлийг тарааж буй “уурхай” нь уушгины сүрьеэтэй өвчтөн. Учир нь агаар дуслын замаар халдварладаг уг өвчнийг анхдагч халдварыг хүн бүр авсан байдаг. Тухайлбал, уушгины халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг байна. Тэгэхээр хүний биеийн дархлаа суларснаас анхдагч голомт идэвхжиж өвчилдөг ажээ. Эмчийн заавраар 6-8 сар тогтмол эм уухад бүрэн эдгэрэх боломжтой. Харин эмчилгээг олон хоног тасалдуулах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэртэй болж, улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг байна. Ингэснээр хоёр жилийн турш эмчлүүлэх шаардлагатай болдог байна.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол өвчлөлийг нэмэгдүүлж буй гол шалтгааны нэг. Тодруулбал, дулааны станцууд жилдээ 3.6 сая тонн нүүрс шатаадаг. Энэ нь өвлийн улиралд цаг тутамд 4.5 сая шоо метр утаа, 4.14 тонн үнс, 6,762 кг хүхэрлэг хий агаарт хаядаг. Мөн хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс шатаадаг бол, гэр хорооллын 180 мянга гаруй айл өрх жилд 700 мянга гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг байна.

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй сүрьеэ өвчтэй хүмүүсийн 3.3 хувь нь шинэ төрлийн бактерийн гаралтай байгаа аж.

  • Сүрьеэгийн нян нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд хөлдөөхөд устдаггүй буюу 1-40 хүртэлх хүйтэн хэмд 50-аас дээш жил амьдрах чадвартай.

  • Сүрьеэгүй Монгол зорилтод хүрэхийн тулд ядуурлын түвшнийг нэг оронтой тоо руу бууруулах ёстой.

Улаанбаатар хотод жилдээ 5.2 сая тонн нүүрс шатааснаас агаар дахь угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу ислийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин нэмэгддэг гэж бодохоор нийслэлчүүдийн маань уушги ямар болж буйг төсөөлөхөд бэрх.

Уг нь Монгол Улсын Засгийн газар болон олон улсын төсөл, хөтөлбөрөөс эмчилгээний зардлыг гаргаж, өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг. Гэвч иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал, хариуцлагаас шалтгаалан сүүлийн таван жил манай улсын хэмжээнд 360 гаруй өвчтөн сүрьеэгийн эмчилгээг орхигдуулжээ. Энэ нь цаашид эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдварыг тарааж буй.

Өнөөдөр Монголд хэрэглэгдэж буй эм, эмчилгээнд сүрьеэгийн өвчлөл дарагдахгүй байгаа нь шинэ төрлийн бактери илэрсэнтэй холбоотой аж. Хоккайдогийн их сургуулийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ясухико Сузуки “Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй сүрьеэ өвчтэй хүмүүсийн 3.3 хувь нь шинэ төрлийн бактерийн гаралтай сүрьеэгийн өвчлөлтэй. Иймээс эдгээр өвчтөнд одоо хэрэглэж байгаа эмээр эмчлэх биш шинэ төрлийн эм, эмчилгээ хийх ёстой. Тэгэхгүй бол хуучин эмэнд тэсвэртэй эдгээр нян, бактери улам их өсөх аюултай. Одоогоор яаралтай арга хэмжээ авахын тулд ХӨСҮТ-ийн эмч нар Хоккайдогын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шинэ эмчилгээ хийхээр судалгаа, шинжилгээ хийж байна” гэв. Мөн тэрбээр сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн хувь нь өвчлөлгүйгээр амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг тээж явдаг гэдгийг онцолсон юм.

Иймээс нэн даруй шаардлагатай арга хэмжээ авахгүй бол утааны улиралд өвчлөл улам газар авч, даамжрах бололтой. Түүнчлэн иргэдийн хорт зуршил, эдийн засгийн байдал, ядуурлын түвшин ч үүнтэй холбоотой гэдгийг дахин сануулъя.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж