ХААН Банк China Construction Bank-тай хамтран зээл олгож эхэлнэ | News.MN

ХААН Банк China Construction Bank-тай хамтран зээл олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

ХААН Банк China Construction Bank-тай хамтран зээл олгож эхэлнэ

Хятадын эдийн засгаас капиталын гадагш гарсан урсгал 2011 онд 600 тэрбум ам.доллар болж байсан. Сүүлийн 11 жилийн хуцгацаанд нийтдээ 3,79 их наяд ам.доллар гадагш урсаад байгаа юм.

ХААН Банк China Construction Bank-тай хамтран Монгол-Хятадын гадаад худалдааг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож эхэлнэ

“Монгол-Хятадын Хоёр Дахь Удаагийн Экспо” 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд БНХАУлсын ӨМӨЗОрны Хөх Хотод амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус экспод Монголын талаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгч, 40 гаруй орны төлөөлөл болон ОХУ улс зочин орноор оролцсон билээ.

Тус үйл ажиллагааны үеэр буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХААН Банк БНХАУлсын China Construction Bank-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Монгол-Хятадын гадаад худалдааг дэмжих зээлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.Тус хамтын ажиллагааны хүрээнд талууд хоёр орны эдийн засаг, худалдаа, стратегийн түншлэлийг дэмжиж Монгол улс болон БНХАУлсын хооронд гадаад худалдаа эрхэлж буй харилцагчдадаа таатай нөхцөл бүхий худалдааны зээлийг олгох боломжтой болж байгаа юм.

БНХАУлсын дөрвөн том банкны нэг болох China Construction Bank нь дэлхийн топ арван банкны нэгт мөн багтдаг бөгөөд ХААН Банктай 2009 оноос эхлэн төгрөг, юань, ам.долларын төлбөр тооцоо, валют арилжаа, зузаатгал зэрэг чиглэлээр хамтран ажилласаар ирсэн.

ХААН Банк нь Монголын тэргүүлэгч арилжааны банк болохынхоо хувьд олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт болон банк хоорондын зээл зэрэг чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд олон улсын 100 гаруй банк, санхүүгийн байгууллагаас 300 гаруй сая ам.долларын эх үүсвэрийг татан харилцагчдадаа хугацаа болон хүүгийн таатай нөхцөл бүхий худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хүргэдэг билээ.

Мөн ХААН Банк нь одоогийн байдлаар БНХАУлсын 7 банктай дансны харилцаатай ажиллаж Хятад улсын компани аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж буй харилцагчдынхаа хил дамнасан юань болон ам.долларын төлбөр тооцоог өргөн хүрээнд найдвартай, шуурхай гүйцэтгэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж