Тив хоорондын цомын тэмцээн Хасавюртэд боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Тив хоорондын цомын тэмцээн Хасавюртэд боллоо

Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр 12.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирлээ.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Тив хоорондын цомын тэмцээн аравдугаар сарын 14-15-нд Дагестаны Хасавюрт хотод боллоо. Өмнө нь Шамиль Умахановын нэрэмжит болж байсан энэ удаагийн ОХУ, Азербайжан, Беларусь, Польш, Казахстан, Украин, Румын, Турк, Узбекистан, Кыргызстан гэсэн 10 орны 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. ДАШТ-ий хүрэл медальт Нариман Исрапилов, ЕАШТ-ий хошой мөнгөн медальт, Азербайжаны Александр Гостиев нарын шилдгүүд медальгүй хоцорчээ. Тус тэмцээний аварга 150, мөнгө 100, хүрэл 50 мянган рублийн эзэн болсон юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг: 1. Заур Угуев 2. Абасгаджи Магомедов 3. Саид Газимагомедов (бүгд ОХУ), Расул Калиев (Казахстан)
61 кг: 1. Зелимхан Абакаров 2. Рамазан Ферзалиев 3. Амин Эмеев (бүгд ОХУ), Улукбек Жолдошбеков (Кыргызстан)
65 кг: 1. Агагусейн Мустафаев (Азербайжан) 2. Рустам Гаймасов 3. Шихсаид Жалилов, Разамбек Жамалов (бүгд ОХУ)
70 кг: 1. Мурад Курамагомедов 2. Магомедрасул Газимагомедов 3. Алибек Акбаев, Сайпулла Алибулатов (бүгд ОХУ)
74 кг: 1. Тимур Бижоев 2. Хусей Суюнчев 3. Якуб Шихджамалов, Магомед Хизриев (бүгд ОХУ)
86 кг: 1. Алихан Жабраилов (Дагестан), Збигнев Барановский (Польш) 3. Омаргажи Магомедов (Беларусь), Магомед Курбанов (ОХУ)
97 кг: 1. Асланбек Алборов (Азербайжан) Магомед Ибрагимов (Узбекистан) 3. Магомедхан Магомедов, Шамиль Мусаев (хоёул ОХУ)
125 кг: 1. Давид Мозманашвили (Гүрж) Жамалудин Магомедов 3. Саид Гамидов (хоёул Азербайжан), Роберт Баран (Польш)

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж