Гол,
мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн
сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг
одоогоос хоёр жилийн өмнө баталсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын
хэлснээр эхний ээлжинд цуцлах 254 лицензийн нөхөн төлбөрт 4-5 их наяд
төгрөг өгөх аж. Харамсалтай нь энэ оны төсөвт ийм хэмжээний мөнгө
суугаагүй. Мөн Монголбанкнаас дээрх лицензүүдийг цуцалбал арилжааны
банкууд 160 тэрбум төгрөгийн алдагдалд орно гэсэн бодит үнэн бүхий
бичгийг Засгийн газарт илгээсэн. Иймээс хууль хэрэгжүүлэх үүрэгтэй
Засгийн газар гацаанд орчихоод байгаа хэрэг. Иймээс “Урт нэртэй”
хуулийг зарлага багатай дээр нь засах талаар гишүүд ярилцаж эхэлжээ. Эх
сурвалжийн мэдээлснээр, Л.Гантөмөр нарын гишүүд уг хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах талаар ярилцаж байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар ч төр, уурхайчдыг дайсагналцуулаад
байгаа хуулийг засах талаар хэлэлцэж байгаа гэнэ.

Зохиогчийн эрх: