Хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдааг мөргөж, унагаасан осол өчигдөр /2017.10.16/ орой 18.00 цагийн орчимд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, жолооч  тэр даруйдаа мөргөсөн цагдаагаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн эмчид үзүүлэхэд ноцтой бэртэж, гэмтсэн зүйлгүй байжээ. Гэхдээ жолооч чухам яагаад замын голд ажлаа хийж байсан цагдааг мөргөв гэдгийг тогтоохоор Замын цагдаагийн албаныхан ажиллаж байна гэлээ.

 
Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж