Ньюс хөтөч: Өнөөдөр ядуурлыг бууруулах ОУ-ын өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Өнөөдөр ядуурлыг бууруулах ОУ-ын өдөр

Ньюс хөтөч: Өнөөдөр ядуурлыг бууруулах ОУ-ын өдөр

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1925.10.17  МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцов. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар Н.Хаянхирваа томилогдов.

1961.10.17 Бурхантын хөндий гэж газарт одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Германы техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм.

1997.10.17 УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүд огцруулах эсэх талаар санал хураалт явуулахад 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр үлдээхээр шийдэж байв.

2014.10.17 Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогдов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон юм. Уулзалтаас 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалт зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгожээ.

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

ШИНЭ БАЙР АВАХАД САЙН ӨДӨР

Ангараг гараг. Билгийн тооллын 28, Харцага одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийн оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд эхэлнэ.

10.00

  • Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг танилцуулна. Мэдээллийг Гадаад харилцааны яамны байранд хийнэ.
  • УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэнэ.
  • Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспо “Мишээл экспо”-д үргэлжилнэ.

10.30

  • “Өөрчлөгч” клуб, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” ТББ-тэй хамтарч ‘Уул уурхайн компаниудын ил ба далд байдал’ интерактив семинарыг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд хийнэ. 14:30 цаг хүртэл үргэлжилнэ.

11.00

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож, ирээдүйгээ төлөвлөх вэ” сэдвээр ‘Цөм сургалт судалгааны төв’-өөс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуульд Смарт ангийн нээлт болно. иж бүрэн төнөг төхөөрөмжтэй смарт анги нь сурагчдын мэдээлэл зүйн хичээл болон бусад хэрэглээг бүрэн хангах юм.

ОНЦЛОХ ЭВЕНТ

14.00-17.00

  • Телевизийн олон ангит киноны зохиол бичих тухай уран бүтээлчдийн уулзалт “Гэрэл плас медиа” танхимд болно.

18.30

  • UNREADxSMS: Би хэрхэн ажилладаг вэ? – Стефен Дендтлер. Unread, SMS-Startup Marketing Space хамтран ээлжит сонирхолтой ярилцлагаа Монголын ‘Маркетеруудын өдөр’-ийн хүрээнд зохион байгуулна. Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Австралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч, салбартаа 17 жил ажилласан туршлагатай Стефен Дендтлер Монголд зочлох хугацаандаа энэхүү ярилцлагын зочноор уригджээ. Уулзалт “Бизнес тауэр”-ын 19 давхар, “SMS” төвд болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж