ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Алмазный фонд”-од мэндчилгээ дэвшүүлж, энэ сан ОХУ-д ирсэн гадаадын зочид төлөөлөгчдийг нүдийг хужирлаж ирснийг онцоллоо.
“Москвагийн Кремльд 1967 онд нээгдсэн “Алмазный фонд” нь дэлхийд ховор үнэт эдлэлийн болон урлагийн бүтээлийн цуглуулга болж чадсан. Өнгөрсөн хугацаанд Орост зочилж ирж байгаа гадаадын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид, мөн оросууд өөрсдөө эдгээр цуглуулгыг харан баясч ирлээ” хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ өгүүлжээ.
Сангийн цуглуулгыг нандигнан хадгалж, арчилж хамгаалж ирсэн ажилтнуудын идэвх зүтгэлийг онцгойлон үнэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ