Сочид Дэлхийн залуучуудын фестиваль нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Сочид Дэлхийн залуучуудын фестиваль нээгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын дизайн, реклам чимэглэлийн холбоо, Монголын марктеруудын холбоо, Монголын Оюутны холбоо хамтран “Хотын имидж” аяныг өнөөдрөөс эхлүүлээд байна.

Сочи хот Ням гаригт залуучуудын хот боллоо. Сочи хотын “Большой” цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн залуучуудын фестиваль эхэллээ. Фестивальд ирсэн гадаадын зочдын сэтгэлийг нээлтийн арга хэмжээ ихээхэн хөдөлгөсөн талаараа сэтгүүлчдэд ярьжээ. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үг болон One Republic хамтлагийн тоглолт ихээхэн таалагдсан гэжээ.

Дэлхийн залуучуудын фестивалийг ОХУ гурав дахь удаагаа хүлээн авч байгаа нь энэ юм. Өмнө нь 1957 болон 1985 онд зохион байгуулж байсан бөгөөд өмнөх хоёр фестиваль Москва хотод болж байжээ.

Энэ удаа Сочи хотод дэлхийн 180 орны 20 мянган залуус ирсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж