Хойд Солонгос ОХУ-тай усан замын харилцаагаа сэргээлээ | News.MN

Хойд Солонгос ОХУ-тай усан замын харилцаагаа сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос ОХУ-тай усан замын харилцаагаа сэргээлээ

Монгол Улс НҮБ-д элссэний 51 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны энэ өдөр тохиож байна.

ОХУ-ын зүүн хязгаарын Владивосток боомт болон Хойд Солонгосын Ражин боомтын хоорондох харилцаа сэргэлээ. Хоёр боомтын хоорондох усан замын харилцаа өнгөрсөн наймдугаар сараас хойш тасраад байсан юм. Гэхдээ одоогоор ачаа тээвэрлэхээс биш зорчигч тээвэрлэхгүй хэмээн “ИнтестСтройТрест” компанийн ерөнхий захирал Владимир Баранов РИА Новости агентлагт мэдээлсэн байна.

Хойд Солонгосын Ражин боомт болон Владивосток боомт хоёрын хооронд энэ оны тавдугаар сараас тогтмол маршрутаар тээвэрлэлт хийж эхэлсэн боловч Оросын талын тээвэрлэгч компани болон Владивосток боомтын захиргаа хооронд гэрээний нөхцөлөө тохирч чадаагүйгээс түр зогсоод байсан юм.

Хэдийгээр боомтын захиргаатай хийж байгаа хэлцээ эцэслэгдээгүй ч аравдугаар сарын 15-ны Ням гаригт Владивостокоос Ражин боомт руу ачааны хөлөг онгоц гарсан хэмээн Баранов хэлжээ.

Хойд Солонгосын Ерөнхий консулын газар Приморийн хязгаарын Захирагч Владимир Миклушевскийд захидал илгээж Владивосток болон Ражин боомт хоорондын харилцаа сэргээхийг хүсчээ.

Тавдугаар сараас хойш Оросын жуулчид Хойд Солонгос руу зорчих боломжтой болсон юм. Мөн Хятадын жуулчид Хойд Солонгосоор дамжин Орост ирж байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-16

зөв зөв сайна байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж