
Бүс нутгийн орнууд хамтын хүчээр халуун цэгийн асуудлуудаа шийдэх, хүний наймаа, терроризм, мансууруулах бодисын наймаатай хамтран тэмцэх ёстойг төлөөлөгчид онцолж байлаа. Монгол Улсын төлөөлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хоёр Солонгосын удирдлагууд хэлэлцээрийн ширээний ард суух болсон тухай баярт мэдээг авсныг тэмдэглээд Ойрхи Дорнодын орнууд шашны зөвшилцлийн аргаар сөргөөлдөөнт асуудлуудыг намжааж болохыг дурдлаа.
Одоо терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар чуулган үргэлжилнэ.
Д.ОЮУН