Их сургууль төгсөгч гуйлга гуйв

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Их сургууль төгсөгч гуйлга гуйв

УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг ид үргэлжилж байна.

Хятадад их сургууль дөнгөж төгссөн залуу амжилтад хүрсэн хойноо буцааж өгөх нөхцөлтэйгөөр гудамжинд гуйлга гуйж буй зураг цахим ертөнцөд дуулиан болж байгаа гэнэ.

Фужянь мужийн Фучоу хотод явган хүний зам дээр гуйлга гуйж буй залуу урдаа гараар бичсэн “Гуйлгачинд мөнгө өгснөөс надад өгсөн нь хавьгүй дээр” гэсэн бичиг тавьсан байжээ. Оюутан залуу хажуугаар өнгөрөх хүн бүрээс таван юань хандивлахыг гуйсан гэнэ.

Тэрбээр хандив өгсөн хүмүүсээс холбоо барих утасны дугаараа үлдээхийг хүсэж, хожим амжилтад хүрсэн үедээ буцааж өгөхөөр амлаж байгаа гэнэ.  Залуу аравдугаар сарын нэгний Хятадын үндэсний баяраас хойш ийм маягаар хандив цуглуулж байгаа ажээ. Тэрбээр өнгөрсөн жил их сургуулиа бакалаврын зэрэгтэй төгссөн юм байна.

Тэрбээр “Би санхүүгийн хүнд байдалд орж, та бүхнээс тусламж гуйж байна. Хүмүүс хэрэв надад хөрөнгө оруулбал би үүрд энэ хэвээрээ үлдэхгүй гэж найдаж байна. Хажуудаа байгаа эдгээр номуудыг уншаад дуусгачихвал би амжилтад хүрэх урам зориг олж авах байх” хэмээн ярьжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж