Гар утас лизингдэх нэрээр “Мобиком” корпораци иргэдийн мөнгийг луйвардаж байна гэх гомдол тасрахгүй байна. Жишээлбэл, иргэн А “Мобиком” корпорациас утасны дугаараа барьцаалан лизингээр гар утас худалдан авчээ. Иргэн А-д зээлийн төлбөрөө төлөвлөсөн хугацаанаас өмнө төлөх шаардлага гарч, “Мобиком” корпорацид хандсан байна.
Иргэн А-гийн лизингийн үлдэгдэл ойролцоогоор 800 мянган төгрөг байв. Гэвч Мобиком корпораци иргэн А-гаас сая гаруй төгрөг нэхэмжилжээ. Энэ мэтчилэн “Мобиком” нь утас лизингдэх нэрээр иргэдийг шулж байна гэх гомдол тасрахгүй байгаа юм. Энэ асуудлыг “ТИЙМ ҮҮ” булан онцоллоо.
Холбоотой мэдээ