Хятадад цахим ертөнцийн хяналт чангарав

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Хятадад цахим ертөнцийн хяналт чангарав

Америкийн ’N Sync хамтлагийн гишүүн асан Крис Киркпатрик өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон найз Жастин Тимберлейкийн хуримын ёслол дээр харагдаагүй.

Хятадын Коммунист намын XIX их хуралд оролцохоор намын лидерүүд Бээжин хотноо цугларч байгаа энэ үед интернэт орчинд үзэл баримтлалын дайн болж байгаа гэнэ. Хятадад гар утасны зураг түгээх, такси захиалах, рестораны төлбөр төлөхөд ашигладаг олон сая хэрэглэгчтэй WeChat аппликейшныг хориглосноос гадна тэрс үзэлтнүүдийн мэдээ сэлт, зураг түгээдэг, олон зуун гишүүнтэй групп чатуудыг хаасан байна.

WeChat аппликейшны эзэмшигч “Tencent” интернэт орчин дахь хяналтын  талаар тайлбар хийгээгүй байгаа гэнэ. ХКН-ын их хурал болох гэж буйтай холбоотой интернэт хяналт сарын өмнө идэвхжиж эхэлсэн бөгөөд Хубэй мужид групп чатын гишүүн 40 хэрэглэгчийг “зохисгүй үг хэллэг хэрэглэсэн” хэргээр хариуцлагад татсан байна.

Бээжин хотод улс төрийн томоохон үйл явдал болоход интернэт орчны хяналт чангардаг  уламжлал тогтсон аж. Энэ удаа ч мөн ялгаагүй шашин шүтлэгээс эхлээд ижил хүйстний харилцаа, засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөний тухай нийтэлж, цахим хэлэлцүүлэг өрнүүлдэг нийгмийн цахим сүлжээнүүд, блогуудыг хаасан байна. Тэр байтугай Хятадын дарга Си Жинпинтэй зүйрлэдэг хүүхэлдэйн киноны баатар Винни Пухын зургийг хүртэл цахим сүлжээнд түгээхийг хориглоод байгаа гэнэ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж