PC тоглох гэж хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

PC тоглох гэж хулгай хийжээ

Зургаа, долоон жилийн өмнөх тэд одоо өөр болсон.

Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. 19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар уг хэргийг үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг” гэж ярив.  Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт зургаан удаа хулгайн хэрэг үйлдсэнийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж буй юм.

Гэвч Т нарыг батлан даалтад гаргасан нь гэмт этгээдүүд гадуур сэлгүүцэн, дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болсон аж. Цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг явуулж байгаа боловч өмнө нь олон үйлдэлтэй этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг зөв оновчтой авахгүй байгаагаас тэд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, иргэдэд хохирол учруулсаар байна.             

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж