
Тус аймагт 2012 оны эцэс хүртэл түүхэндээ хамгийн их буюу 70 гаруй тэрбум төгрөгийн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд энэ онд 14 тэрбум төгрөгийн ажил хийгдэх ажээ. Энэ онд ажлын байр бий болгох чиглэлээр 400,0 сая хүртэл төгрөгийн хөнгөлттэй зээл олгох, сум бүр жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулж 50,0 хүртэл сая төгрөг зарцуулах, Улаангомоос Тосонцэнгэлийн чиглэлд тавих 100 км хатуу хучилттай замын хайгуул судалгаа хийх, шинэ нисэх буудал ашиглалтанд оруулах, Боршоо Хандгайтын гааль олон улсын статустай болж шинэ барилга, тоног төхөөрөмж байрлуулах,Улаангомын Дулааны хоёр дахь эх үүсвэр барьж байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.