Цэргийн зарланд бүртгүүлэхгүй бол 150 мянгаар торгоно

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Цэргийн зарланд бүртгүүлэхгүй бол 150 мянгаар торгоно

Нэгэн өвөрмөц үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийгээд байна.

2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 20-22-нд болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагддаг бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгжийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан юм. 
 

Д.УУДАМ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж