Сомалид хэдэн зуун кг тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Сомалид хэдэн зуун кг тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрчээ

С.Батболдын Засгийн газар өнгөрсөн жил иргэн бүрт “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох шийдвэр гаргаж байсан юм.

Сомалийн нийслэл Могадишу хотод дэлхийн улс орнуудад урьд хожид гарч байгаагүй аймшигтай халдлага гарсны улмаас амиа алдаж, гэмтэж шархадсан хүний тоо 500 гараад байна. Бямба гаригт ачааны машинд ачсан хэдэн зуун кг гранат, гар бөмбөг дэлбэрсний улмаас 276 хүн газар дээрээ амиа алджээ. Хотын төвд болсон дэлбэрэлт хэдэн зуун метр талбайг хамарсан учраас одоо мэдэгдэж байгаагаас олон хүн нурангид дарагдсан байж магадгүй гэж тооцож байгаа юм. Орон нутгийн албаны хүний мэдээлснээр дэлбэрэлтийн үеэр гэмтэж бэртсэн, шархадсан хүний тоо 300 давжээ.

Ослын газар ажиллаж буй аврах ажилтнуудын хэлж буйгаар амиа алдсан хүмүүсийн тоог нарийн гаргах боломжгүй гэнэ. Учир нь дэлбэрэлтээс үүссэн халуун зарим хүний цогцсыг танигдахын аргагүй болгожээ. Энэхүү алан хядах үйл ажиллагаанд бүс нутагт арав гаруй жил үймээн самуун дэгдээсэн Исламын Аль-Шахааб бүлэглэлийг сэжиглэж байгаа юм байна. Аль-Шахааб нь олон улсын хэмжээнд удаа дараа халдлага үйлдэж байжээ. Сомали дахь НҮБ-ын элч төлөөлөгч Майкл Кийтинг энэ халдлагыг “самуун” хэмээн нэрлэсэн байна.

Энэ оны эхээр Исламын Аль-Шахааб бүлэглэл Д.Трампын засаг захиргаа болон Сомалийн шинээр сонгогдсон ерөнхийлөгчид халдлагаар бэлэг барихаа амлаж байсан гэнэ. Сомалийн ерөнхийлөгч Мохамед Абдулахи Мохамед улс орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, шархадсан хүмүүст цусаа хандивлаж буй олон мянган иргэдийн адил цусаа хандивлажээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж