Хулсны баавгайн 42 бамбарууш бойжиж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Хулсны баавгайн 42 бамбарууш бойжиж байна

Хулсны баавгайн 42 бамбарууш бойжиж байна

Хятадын хулсны баавгайг хамгаалан судлах төв 2017 онд 42 бамбарууш үржүүлэн өсгөж байгаа аж. Тус төвийнхний мэдээлснээр энэ нь хулсны баавгайн үржүүлгийн түүхэн дэх хамгийн өндөр тоо гэнэ.

Эмэгчин хулсны баавгай жилд 1-2 бамбарууш төрүүлдэг. Хэрэв хоёр бамбарууш төрүүлбэл зөвхөн нэгийг нь сонгож өсгөдөг байна. Энэ нь хулсны баавгай тоо толгой буурахад нөлөөлж буй томоохон хүчин зүйл юм. Бамбарууш төрөхдөө маш жижигхэн буюу 90-130 гр, бага зэргийн үстэй, ягаандуу өнгөтэй байдаг. 8-9 сар хүртлээ хөхөөр хооллодог бөгөөд нас бие гүйцсэн баавгай 9-14 кг хулсаар хооллодог аж.

Хүрээлэнд тэжээсэн хулсны баавгай нь 25-30 насалдаг бол хамгийн өндөр насалсан “Баси” баавгай өнгөрсөн есдүгээр сард 37 насандаа нас барсан юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж