Гуаншигийн соёл урлагийн төв удахгүй ашиглалтад орно | News.MN

Гуаншигийн соёл урлагийн төв удахгүй ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

Гуаншигийн соёл урлагийн төв удахгүй ашиглалтад орно

Монголын Мянганы сорилтын сангийн МБС-ын төслөөс Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бүрэн тоноглогдсон мультимедиа танхим, сантехник, гагнуурын дадлагын газар хүлээлгэж өглөө

Хятадын Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах оронд Гуанши соёл, урлагийн төв энэ оны сүүлчээр ашиглалтад орох аж. Тус төвийн бүтээн байгуулалтын ажил гурван жил үргэлжилсэн бөгөөд үндсэн барилгын ажил дуусчээ. Одоогийн байдлаар цахилгааны угсралт болон гаднах байгууламжийн ажил үргэлжилж байна. Гуанши мужийн Наннин хотод байрлах энэ төв нь урлагийн тоглолт, хурал, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах томоохон цогцолборуудаас бүрджээ. Мөн цогц инженерийн барилга байгууламж, хиймэл нуур байгуулах юм байна.

115 мянган ам метр талбайд бүтээн байгуулалт өрнөж, 1800 хүний суудалтай дуурийн том театр, 1200 суудалтай хөгжмийн танхим, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой 600 суудалтай танхим байгуулжээ. Энэ нь тус хотын хамгийн том урлаг, уран сайхны байгууламж төдийгүй дэлхийн хэмжээний томоохон урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулах нөхцөл, боломж бүрдүүлжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-16 202.70.34.70

Манай иргэдэд огт хамааралгүй, хэрэггүй мэдээллийг орчуулж тавьдгаа болимоор юм. Хятад улс олон цөөнх үндэстнийхээ нэгний соёлын төвийг нээж байгаа л юм биз, бидэнд ямар хамаа байна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж